|

Үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх боломжийг эрэлхийлж байна

saikhnaa 2016/02/18 779 0
"Орхон аймгийн боловсруулах үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх боломж”-ийн судалгааны ажлыг удирдлагын ухааны доктор, дэд профессор Л.Наранцэцэг, бизнесийн удирдлагын магистр Мөнхцэнгэл, Дашхүү, Саранчимэг нар гүйцэтгэжээ. Энэ ажлын мэдээллийн багт 20 гаруй судлаач 3 сарын турш хамтран ажилласан байна. Судалгааны дүнд манай аймгийг 7 чиглэлээр хөгжүүлэх боломж байгааг онцолсон. Энэ тухай стратегийн төлөвлөлтийг бизнес эрхлэгчдэд тайлагнав. "Орхон аймгийн боловсруулах үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөл байдал, төмөрлөгийн үйлдвэрлэлийн төлөв, хөгжүүлэх боломжит кластерийн загвар, малын гаралтай түүхий эд, оёмол бүтээгдэхүүн, төмөрлөг бус эрдэс бүтээгдэхүүн үйлдвэрлэл, гурилан бүтээгдэхүүн гэсэн чиглэлүүдийг хөгжүүлэх судалгааны ажлыг тэд хийсэн байна.
 
Үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх нь олон улсын түвшинд чухлаар тавигддаг. Олон улсын хөгжлийн түвшинтэй хөл нийлүүлэн алхах зорилгоор Аймгийн засаг даргын Тамгын газар,Технологийн сургуультай хамтран тус судалгааны ажлыг гүйцэтгэжээ. Аймгийн хэмжээнд аж үйлдвэрлэлийн салбарыг жигд тогтвортой хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулах нь "Орхон аймгийн боловсруулах үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх боломж”-ийн судалгааны ажлын гол зорилго юм.
М.БАЛЖИННЯМ

Санал болгох

Сэтгэгдэл

top