|

Хүүхдийн мөнгийг маргаашнаас олгож эхэлнэ

saikhnaa 2016/02/19 507 0

Хүүхдийн мөнгийг маргаашнаас олгож эхэлнэ

 

Хүүхдийн мөнгийг ямар нэгэн шалгуур, ялгаваргүйгээр олгох шийдвэрийг УИХ-аас гаргаж, хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөг олгохоор болсон. Өнгөрсөн нэгдүгээр сарын хүүхдийн мөнгийг энэ сарын 05-нд олгосон. Харин энэ сарын мөнгө хэзээ, хэрхэн олгогдох талаар Нийгмийн халамжийн үйлчилгээний газрын дарга Ц.Туваанаас тодрууллаа.

-Энэ сарын хүүхдийн 20 мянган төгрөгийг хэзээ олгох вэ?

-Энэ хоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг маргаашнаас буюу энэ сарын 20-25 нд олгох болно. Энэ сарын 15-нд Монголбанкруу мэдээллийн файлыг явуулсан.

-Хүүхдийн мөнгийг олгохдоо Өрхийн мэдээллийн санд бүртгүүлээгүй айлын хүүхдүүдэд олгох уу?

-УИХ-аас гаргасан тогтоолд Өрхийн мэдээллийн санд бүртгүүлсэн тохиолдолд олгоно гэж заасан. Тиймээс заавал тус мэдээллийн санд бүртгүүлсэн байх ёстой.

-Бүртгүүлээгүй иргэд хаана хандах вэ?

-Оршин суугаа хорооны нийгмийн ажилтанд хандаж өргөдөл гаргахад л болох юм. Өнгөрсөн нэгдүгээр сард гэхэд өрхийн мэдээллийн санд бүртгүүлэгүйн улмаас 1.030 сая хүүхдээс 40 мянга нь  аваагүй байна.

Д.ЖАРГАЛ

Санал болгох

Сэтгэгдэл

top