|

Нэг ой гарантай хүүгийн амийг хөнөөсөн асрагчийг баривчилжээ

saikhnaa 2016/02/25 876 0

Нэг ой гарантай хүүгийн амийг хөнөөсөн асрагчийг баривчилжээ

 

Исланд улсад олныг цочроосон нэгэн аймшигт хэрэг гарчээ.  Бага насны хүүхдийг асрагч эмэгтэй нь хөнөөсөн хэрэг өнгөрөгч ням гарагт болжээ.

Энэ талаар тус улсын цагдаагийн байгууллагаас мягмар гарагт мэдээлсэн байна. 31 настай хүүхэд асрагч Глориаг нэг нас зургаан сартай Энтони Делгато хүүгийн үхэлд буруутгасан байна. Тухайн үед Энтони хүүгийн  асрагчаар Глория ажиллаж байсан бөгөөд  тэрбээр хүүг авга ахад нь өгөхөд хүүхэд ухаангүй байжээ.

Иймээс хүүгийн ах  цагдаа дуудаж, хүүд хиймэл амьсгаа хийж, Staten Island их сургуулийн эмнэлэгт хүргүүлсэн ч гэмтлээ даалгүй нас барсан байна.

Цагдаагийн байгууллагын мэдээлж буйгаар, бяцхан хүүгийн толгойг мохоо зүйлээр цохьж гэмтээсэн,  хүн амьны санаатай хэрэг болох нь илчлэгдсэн гэнэ.

Иймээс дэлхий нийтээрээ энэ хэргийн араас эмгэнэн гашуудаж байна. Харин гэмт этгээдийг цагдаагийн байгууллага баривчлаад байгаа ажээ.

Б.Цэцэ

Эх сурвалж: Yahoo.com

Санал болгох

Сэтгэгдэл

top