|

Хар тамхи авч явсан Казахстаны нисгэгчийг баривчилжээ

saikhnaa 2016/03/04 561 0

Хар тамхи авч явсан Казахстаны нисгэгчийг баривчилжээ

 

Air Astana нисэх компанийн нисгэгч Роман Быковыг Алма-Ата-ын нисэх буудал дээр баривчилсан байна. Тэрээр хар тамхи авч яваа нь тогтоогдсон тул тусгай ажиллагаа зохион байгуулан түүнийг "Москва-Алма-Ата” нислэгээс буцаж ирэх үеэр саатуулсан аж.

"Уг хэрэгт холбогдсоны дараахан түүнийг ажлаас халсан тул Быков өнөөдрийн байдлаар Air Astana-ын нисгэгч биш болсон” хэмээн тус нисэх компанийн хэвлэлийн албанаас мэдээлжээ. Тэнд дурдсанаар, хэрэв уг компанийн ажилтнууд архи, хар тамхитай холбоотой ямар нэгэн асуудалд өртвөл тэр дор нь үг дуугүй халдаг юм байна. Үүнтэй холбоотойгоор, нисэх компанийн ажилтнуудын архи, хар тамхины хэрэглээг тодорхойлохын тулд байнга цусны шинжилгээнд хамруулдаг аж.

Д.Мөрөн

Санал болгох

Сэтгэгдэл

top