|

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн байна.

saikhnaa 2016/03/09 631 0

 

2016 оны гуравдугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл:
Нийт нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Завхан голын эхээр 23-28 хэм, Их нуурууд болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 14-19 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.


2016 оны гуравдугаар сарын 10-наас гуравдугаар сарын 14-нийг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан төлөв

11-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 12-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, салхи секундэд 7-12 метр хүрч явган шуурга шуурна. 10-наас өдөртөө хүйтний эрч суларч Завхан голын эхээр шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 20-25 хэм, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 12-17 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top