-МҮҮН Монголд ХҮ нам байгуулж, МАН-ын мүүнчид санхүүжүүлэгчид нь болов уу-
Дэлхийн олон улсад хориглосон МҮҮН-ийн гаж урсгал Монголд хэдийнэ нутагшиж, улстөрчид мүүнчид болоод удаж буйг "Цензургүй баг”-ийнхны бэлтгэсэн "Монгол дахь МҮҮН ажиллагаа” нэвтрүүлгээс үзэж болно.
"Цензургүй баг”-ийнхны цуглуулсан баримтаар Ц.Нямдоржоос эхлээд МАН-ын нөлөө бүхий улстөрчид мүүнчид болох нь тодорхой боллоо. МҮҮН-ийнхэн Монголын улстөрчдийг нөлөөндөө аваад зогсохгүй улс төрийн нам байгуулж, төрийн эрх авахыг санаархжээ.
Тодруулбал, саяхан байгуулагдсан ХҮ нам МҮҮН-ий нам болох нь тодорхой боллоо. ХҮ намын лого нь МҮҮН-ийн ёсолгоо гэдгийг уншигчид анзаарч байгаа биз ээ. Мөн тус намын даргаар С.Ганбаатарыг тавьсан нь ч учиртай. Тэрбээр олон жилийн өмнө мүүнчин болсон бөгөөд энэ урсгалд хамгийн үнэнч улстөрч гэдгийг судлаачид андахгүй.
С.Ганбаатар МҮҮН-ийн гаж урсгалыг Монголд нутагшуулж, олон жил сурталчилж яваа. Үүнийхээ шанд МҮҮН-ийн намын дарга болж, Ерөнхийлөгч болно гэж дуугарч яваа.
МҮҮН-ийнхэн өөрсдийн байгуулсан намынхаа даргыг Ерөнхийлөгч болгох зорилготой байгаа нь тодорхой боллоо. Үүнээс гадна МҮҮН-ийн Монгол дахь ХҮ намыг санхүүжүүлэгчид нь МАН-ын мүүнчин улстөрчид санхүүжүүлдэг гэх мэдээлэл ч байна.
МҮҮН-ийнхэн дэлхийн олон улсад улстөрчдөөр дамжуулан төрд гарахын оролдож байсан ч нам байгуулж байсан удаагүй. Гэтэл анх удаа Монгол Улсад намаа байгуулж, улс төрд байр сууриа эзлэхээр ажиллаад эхэлчихжээ.
http://www.zaluu.com/read/46g7fe1g