Тэтгэвэрт гарах нь эрүүл мэндэд мэдэгдэхүйц ач тус авчирч чадахыг эрдэмтэд тодруулжээ. Тэтгэвэрт гарсан настай хүмүүс сайн унтаж, спортоор хичээллэж, тамхи бага татаж эхлэдгийг статистикийн баримт харуулдаг байна. Ингэснээр тэд амьдралаа илүү эрүүл болгож, уртасгадаг аж.
Ялангуяа нас залуу биш бол, хүн ажил хийж байхдаа байнга стресст орж, идэвхитэй амрах хангалттай цаг завгүй байдаг байна. Тэтгэвэрт гарсны дараа ийм цаг завтай болдог.Сайн унтах, спортоор хичээллэх, тайван амрах зэрэг тийм дадал зуршлыг амьдралынхаа хэв маягболгох ньхүнийг тамхи татахаа больж, биеийн хувьд илүү идэвхитэй болоход хүргэдэг байна.
Австралийн Сиднейн их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтнууд ийм дүгнэлт хийжээ. Настай хүмүүс унтах хангалттай цагтай, биеийн идэвхитэй байдлыг сахих болсноор амьдралын зөв хэв маягийг илүүтэй сахиж эхлэдэг байна.
Эрдэмтэд австралийн тэтгэврийн 25 мянган хүнийг оролцуулсан туршилт хийж,тэтгэвэрт гарсныхаа дараа тэд дунджаар 11 минутаар ахиу унтах болж, биеийн идэвхитэй байдал долоо хоногт 93 минут хүртэл нэмэгджээ.Түүнчилэн тэднээс олон хүн тамхиа хаях юмуу татах хэмжээг багасгасан байна.
С.Инда