Монгол улсад шагналгүй хүн бараг үгүй. Бүгд соёлын тэргүүн шахуу болсон гэх "марзан” яриа ихээхэн тархах болж. 30 нас хүрээгүй залуучууд энгэрээ хэдэнтэй "цоолсон” байхад соц нийгмийн үеэс эхлэн олон жил улс нийгэмдээ үнэтэй хувь нэмрээ оруулсан нас тогтсон хүмүүс "битүү энгэртэй” явж байна. "Амаа алгадуулсан” мэт арын албанд үлдээчихээд урд нь орж шагнал авах нь эвгүй байдаг байхдаа.
Манай улсад шагнал утгаа алдаж, үнэгүйдэж, мөнгөтэй нэг нь энгэрээ цоолон нэрнийхээ урд цол "гуншин” нэмдэг бол нөгөөтэйгүүр өөрийн чадал хүчээр, шинэ санаа бүтээлээр, олон жилийн хөдөлмөрөөрөө "үнэлэгдсэн” хүмүүс ч бий. Тэдэнд буруу өгөх гэсэнгүй. Одоогийн шагнал нүдээ олохгүй хэн нэгний "цүнхийг барьж” гүйснийхээ төлөө алтангадас, тэргүүний ажилтан болж байхад аль бага балчраасаа "араа шүдээ” унатал зүтгэсэн ахмадууд хийсэн бүтээснээ хичнээн "төрийн чихэнд дуулгасан ч” нэмэргүй болж.
Нутгийн хүүг шагнах ёстой, даргын туслах юмтай үлдэх хэрэгтэй, сайхан ажлын ард хамт гарлаа гэхчлэн шагнагддаг болсон энэ үед авсан шагналаа ч "хэн нэгэнд гайхуулахаас эмээж” байгаа байх. Мөнгөөрөө авсан шагнал нь насаараа өөрийнх нь овогт нь "хачир” болон явдаг байх даа.
Төр нүдээ олсон шагнал аа зөв газарт "буулгаж” чадахгүй байхад "төлбөрийг” нь төлөөд ч хамаагүй авая гэсэн бодол байдаг л байх. Бүх зүйл үнэгүйтсэн энэ нийгмийн хар гайгаар "үнэгүйдэж” хоцорсон ахмадууд, хийсэн бүтээсэн, түүхтэй иргэдээ эргээд нэг хараач, тэднийг чинь түүх үнэлээд өгнө "ТӨР МИНУ”.
Б.Саран