Тогтвортой амьжиргаа-3 төсөл хэрэгжиж эхлэхээр болжээ. Энэ нь 2015-2018 оны хооронд хэрэгжинэ. Ингэхдээ орон нутгийн засаглал болон амьжиргааны чадавхыг нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулана гэж Тогтвортой амьжиргаа - 3 төслийн Сум дэмжих багийн ахлагч хэллээ.
Одоогоор дээрх төслийг манай аймагт
хэрэгжүүлэх бүтэц бий болсон байна. Уг төслийг гурван жилийн хугацаанд
улсын хэмжээнд хэрэгжүүлэхэд нийтдээ 34.1 сая америк долларын санхүүжилт
хийгдэнэ.
Үүнийг Дэлхийн банк болон Щвейцарын
хөгжлийн агентлагаас гаргана. Дээрх хөрөнгийн 22.7 сая ам долларыг нь
зээл хэлбэрээр олгох бол 11.4 сая ам долларыг нь буцалтгүй тусламж
хэлбэрээр олгох гэнэ.
Үүнийг ОНХС-ийн хөрөнгийг үр дүнтэй
зарцуулсан сумдад олгох юм байна. Ингэхдээ тухайн жил ОНХС-д
хуваарилагдсан хөрөнгийн тодорхой хувийг олгох зарчмаар урамшуулах гэнэ.
Ингэхийн тулд Монгол улсын бүх сумдын Орон нутгийн хөгжлийн сангийн үйл
ажиллагааг 9 үзүүлэлтээр үнэлэх юм байна.