Үүний тав нь газрыг эзэмших ашиглахтай холбоотой буюу аймгийн Засаг даргын шийдвэртэй холбоотой асуудлаар иргэн ААН байгууллагууд зарга үүсгэсэн байна.
Харин
үлдсэн нь иргэдэд газрыг өмчлөхтэй холбоотой асуудлаар маргаан үүсжээ.
Эдгээр хэргийн ихэнх нь нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах буюу талууд
эвлэрсэн байна. Мөн Засаг даргатай зарга үүсгэсэн иргэн ААН байгууллагын
дийлэнх нь энэ асуудлаар ялалт байгуулсан талаар Шүүхийн мэдээлэл
лавлагааны ажилтан ярьлаа.
Түүнээс гадна иргэн ААН байгууллагын газрын бүртгэлтэй холбоотой хэд
хэдэн асуудал шүүхээр шийдвэрлэгдсэн гэнэ. Өөрөөр хэлбэл иргэд ААН
байгууллагын өмчилсөн, эзэмшсэн газрыг давхардуулах болон дахин олгох
асуудал гарчээ.
Түүнчлэн
газар өмчлөх эзэмшүүлэх шаардлагыг хангасан иргэн ААНБ-д тухайн газрыг
олгоогүй тохиолдол цөөнгүй гардаг байна. Тиймээс шүүхээс шаардлагад
нийцсэн иргэн ААНБ-д газрыг олгох шийдвэр гаргахыг холбогдох албан
тушаалтанд даалгадаг байна.
Харин иргэд хооронд газар худалдах, барьцаанд авснаас үүдэж өмчлөл эзэмшилтэй холбоотой асуудал үүсдэг аж.
Эх сурвалж: Erdenetinfo.mn