|

Орос улс 2035 он гэхэд саран дээр бааз байгуулж, түлш олборлоно

saikhnaa 2016/04/07 807 0

Орос улс 2035 он гэхэд саран дээр бааз байгуулж, түлш олборлоно


ОХУ 2035 он гэхэд саран дээр хүн амьдрах жолоодлогот баазыг босгох гэнэ. Роскосмосын гүйцэтгэх захирал Сергей Крикалев энэхүү жолоодлогот баазын хөтөлбөрийг зарласан байна. ОХУ-ын саран дээр баазыг босгоход бэлэн бөгөөд энэ нь хэдэн арван жилийн өмнөөс цаасан дээр хийж эхэлсэн ажил гэнэ.

Тухайн үед хэд хэдэн гайхалтай зураг төсөл Коммунист Намын Төв хорооны улстөрийн товчооны өмнө холбогдох төслийн эхийг бий болгохоор өрсөлдөж байжээ.

Сар түүний нөөцийг бүх хүн төрөлхтний төлөө ашиглах гэж байгаа нь анхных гэнэ. Энэ нь зөвхөн нүүрс, алт, алмаз зэрэг хиймэл дагуулын илрүүлсэн баялгийн тухай асуудал биш аж.

Тэнд маш ховор гелий-3 изотоп байдаг нь хамгийн ирээдүйтэй түлш юм байна. Саран дээр түүний нөөц хэмжээ, урьдчилсан тооцоогоор сая сая тонн бий аж. Үүнийг хайлуулахаар цөмийн хаягдалгүй түлш болох ёстой ба таван мянган жил газар дэлхийг эрчим хүчээр хангах боломжтой гэнэ.

Саран дээрх үйл ажиллагаа гурван үе шаттайгаар явагдах нь. Эхний удаад тийш нь мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн хэд хэдэн шалгалтын хэсгийг илгээхээр төлөвлөж байна.

Дараа нь сансрын жолоодлогот хиймэл дагуулыг ажиллуулж үзэх юм. Түүний дараа анхны жолоодлогот сарны суурь буюу баазыг бий болгож нисгэгчдийн буулгаж, дамжуулах гэнэ.

ОХУ-ын сансрын агентлагийн төлөвлөгөөний дагуу 20 жилийн дараа саран дээр жижиг станц барьчихсан байх болно. Тэнд хэд хэдэн сансрын нисгэгчдийн экспедици ажиллаж байхаар төлөвлөжээ.

Тус бааз сарны өмнөд туйл бую нар үргэлж гэрэлтэх хэсэгт байгуулагдах гэнэ.

М.Баяр

Санал болгох

Сэтгэгдэл

top