|

Сурагчдын 95 хувь нь сургуулийнхаа ариун цэврийн өрөөг засварлах хүсэлт гаргажээ

saikhnaa 2016/04/26 629 0

Сурагчдын 95 хувь нь сургуулийнхаа ариун цэврийн өрөөг засварлах хүсэлт гаргажээ

 

Эрдэм ахлах сургуулийн сурагчид өөрсдийн санаачилгаар сургуульдаа тулгамдаж буй асуудлын талаарх санал асуулгыг явуулжээ. Тус сургуульд 10-12 ангийн 44 бүлэгт 1400 орчим хүүхэд суралцдаг. Дээрх санал асуулгад тус сургуулийн бүх сурагч оролцож 95 хувь нь сургуулийнхаа бие засах газрыг сайжруулах хэрэгтэй гэж үзжээ.
Учир нь тус сургууль нь бие засах 7 өрөөтэй бөгөөд 28 суултууртай. Эдгээрийн 7 нь цэцэрлэгийн болон бага ангийн хүүхдэд зориулсан жижиг суултуур.

Түүнчлэн долоо суултуур нь эвдэрч, гэмтсэн тул бие засах боломжгүй болсноос гадна дөрөв нь хагарчээ. Мөн 16 суултуураас бусад нь хаалтгүй юм байна. Одоо байгаа хаалтуудыг багш нар өөрийн цалингаасаа хийсэн боловч ахлах ангийн сурагчид суултуурт суухад өвдөг, нүүрэнд нь тулах асуудал гардаг талаар сурагчид ярьлаа.

Мөн бага насны хүүхдэд зориулсан суултууруудад бие засахад хүндрэлтэй байдаг аж. Дээрх судалгааг хийсэн сурагчид сургуулийнхаа бие засах газрыг сайжруулах "Их хөгжил бага дэвшлээс эхлэлтэй” гэсэн нэтрэй төслийг боловсруулжээ. Үүнийгээ сургуулийн захиргаандаа уламжлаад байгаа юм байна. Эрдэм ахлах сургуулийн барилга нь 2000 онд ашиглалтад орсон.

Ингэхдээ хуучин краказийг гүйцээж барьсан байна. Ашиглалтад орсноосоо хойш их засвар хийгдээгүй. Одоогоор бие засах өрөөнөөс гадна баруун болон урд жигүүрийн асуудал тулгамдаад байгаа юм байна. Харамсалтай нь өнөөдрийн байдлаар улсад ЕБС-ийн бие засах газрын стандарт мөрдөгддөггүй. Зөвхөн сургалтын чанарын стандарт байдаг гэнэ.

 Харамсалтай нь өнөөдрийн байдлаар улсад ЕБС-ийн бие засах газрын стандарт мөрдөгддөггүй. Зөвхөн сургалтын чанарын стандарт байдаг гэнэ.

Энэ бол зөвхөн "Эрдэм” ахлах сургуульд тулгамдаад байгаа асуудал биш юм. Аймгийн Боловсрол, соёлын газраас өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар манай аймагт засвар хийх нэн шаардлагатай сургууль, цэцэрлэгийн 9 барилга байгаа гэнэ.

Өнгөрсөн онд 16 сургууль цэцэрлэгээс өөрийн байрандаа засвар хийлгэх хүсэлт ирсэн. Үүний 15 нь төсвийн хөрөнгөөр их болон урсгал засвар хийсний 6 нь ЕБС байжээ. Засвар хийгдсэн гэдэг нь бие засах газар нь хамт засагдсан гэсэн үг юм.

Энэ онд засвар хийх хүсэлтийг сургууль цэцэрлэгийн удирдлагаас аваад байгаа бөгөөд нэн шаардлагатайд нь хөрөнгө оруулалт хийх гэнэ.
 
Эх сурвалж: Erdenetinfo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top