Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн бүтээмж, инновацийн үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэх, цаашдын зорилтыг тодорхойлох, үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмж, чанарыг дээшлүүлэх, оюуны бүтээлийг дэмжих, сурталчлах зорилгоор 1000 инженерийн зөвлөлгөөнийг "Шинжлэх ухаан-үйлдвэрлэлд” сэдвээр 5-р сарын 5-нд зохион байгуулах юм.
4 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг зөвлөлгөөн "Бодлогын дэмжлэг-Бодит шийдэл- Баялгийн өсөлт” уриан дор явагдах аж.
Энэ үеэр "Сэргээгдэх эрчим хүчний нөөц”, "Техник технологийн дэвшил”, Мэдээллийн технологи”, "Стандартын нэвтрүүлэлт” сэдвээр салбар хуралдаан болох юм. Зөвлөлгөөний үеэр бүтээмж чанарын дугуйлангийн шилдэг төслүүдийг тодруулж, урамшуу-лах, инноватор цомын эзнийг шалгаруулах үйл ажиллагаа явагдах юм.
2013 онд анхны зөвлөлгөөнөөр компанийн 35 жилийн түүхэнд бий болсон мэргэжилтнүүдийн зохион бүтээсэн шинэ бүтээл, ашигтай загварыг таниулан сурталчлах зорилгоор "Үйлдвэрийн сайжруулсан загвар болон бүтээл-35 жил” үзэсгэлэн дэлгэсэн бол 2014 онд "Шинэ санаа-Бүтээлч санаачлага-Шударга урамшуулал-Хөгжлийн түлхүүр” уриан дор бүтээмж-инновацийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах журмыг хэлэлцэн баталсан.
2015 онд "Мэдлэг-Технологи-Инновацийн үйлдвэрлэл, Оюуны өмч-Инновацийн арилжаа” уриан дор Компанийн оюуны өмчийн бодлогын баримт бичгийн хэлэлцүүлэг зохион байгуулж байв.