|

Шувуу онгоц мөргөж, ослын буулт хийхэд хүргэжээ

saikhnaa 2016/05/02 524 0


Американ Эйрлайнсийн зорчигч тээврийн онгоц шувуутай мөргөлдсөнөөс Сийтл хотын онгоцны буудалд эргэн газарджээ. Сийтль Такома олон улсын нисэх онгоцны буудлаас өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн 15 цаг 36 минутад хөөрсөн 2310-р нислэгийн онгоц  хэсэг хугацааны дараа 16 цаг 25 минутад эргэж газардсан талаар төлөөлөгч нь мэдээлэв. Учир нь онгоц хөөрөөд удаагүй байхдаа агаарт шувуутай мөргөлдөж, хамрын үзүүр хэсэг нь чихэгдсэнээс ослын буулт хийхэд хүрсэн гэж тайлбарлалаа.



Шувуу онгоцны гадаад бүрхүүлийг хонхойлгосон ч дотоод эд ангид нь гэмтэл учруулаагүй гэж үзлэг хийсэн засварчид нь тайлагнажээ. Нисэх онгоцны буудлын ажилчид ямар төрлийн шувуу байсныг нь тодруулахаар онгоцны хамарт наалдсан үлдэгдлийг нь Смитсонийн лабораторид илгээсэн байна. Даллас хотыг чиглэсэн нислэгийн онгоцонд нисэх багийн зургаан гишүүнээс гадна 150 зорчигч байжээ.

С.Дамдин

Санал болгох

Сэтгэгдэл

top