|

Б.Булган гэрч биш сэжигтэн: С.Зоригийн аллагын захиалагчаас бусад нь олдсон

saikhnaa 2016/05/05 544 0

Б.Булган гэрч биш сэжигтэн: С.Зоригийн аллагын захиалагчаас бусад нь олдсон

 

С.Зоригийн аллагын захиалагчаас бусад нь олдсон гэх мэдээлийг баттай эх сурвалж бидэнд ирүүллээ.  С.Зориг агсны эхнэр Б.Булганыг уг хэрэгтэй холбогдуулан хуулийн байгууллага саатуулаад зургаан сар болж буй. Түүнийг хэвлэлүүд С.Зоригийн аллагын гэрчээр татагдан саатуулагдсан талаар мэдээлж байв. Тодруулбал,

Нэгдүгээрт, Б.Булган гэрч.

Хоёрдугаарт, гэмт хэрэгтнийг нуун дарагдуулсан.

Гуравдугаарт, Санаатайгаар худал мэдээлэл өгсөн байж магадгүй гэх таамаглалууд өнгөрсөн хугацаанд бичигдсэн.

Гэвч хуулийн хүрээнд дээрх гурван тохиолдлын аль нь ч байлаа Б.Булганыг урт хугацаанд буюу зургаан сар цагдан хорих үндэслэл байхгүй юм байна.  Аливаа хэргийн гэрч, хэргийг нуун далдалсан буюу худал мэдээлэлээр хангасан этгээдийг Б.Булган шиг зургаан сарын хугацаанд хорьж байсан тохиолдол байдаггүй аж.

Гагцхүү гэмт хэргийг зохион байгуулсан эсхүл хамтран үйлдсэн тохиолдолд сэжигтнийг урт хугацаанд хорих хуулийн үндэслэлтэй гэнэ. Тэгэхээр энэ тохиолдолд Б.Булган нь гэрч биш сэжигтэн байх магадлалтай гэдгийг хуульчид хэлж байна.

Бидэнд олдсон мэдээллээр С.Зоригийн аллагыг үйлдсэн гэмт этгээдүүд өдгөө баригдсан авч хэргийн захиалагч хэн бэ гэдгийг олж илрүүлэх, нийтэд зарлах асуудал дээр "гацаа" үүсээд байгаа бололтой.

С.Зоригийн аллагатай холбоотой асуудлаар 17 жилийн дараа хэвлэлд юу бичигдэв
 
-Ц.Элбэгдoрж "Би ямар хүнд улсын баатар өгчихөв өө" гээд дотроо дэвхцэн хашгирчээ-
 
1998 оны аравдугаар сарын 2-ны баасан гаригийн орой 21 цаг 40 минутын үед УИХ-ын гишүүн, засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайд асан С.Зориг гэртээ ирсэн гэгддэг бөгөөд ирэхэээс нь 20 минутын өмнө буюу 21 цаг 20 минутын орчимд гэмт этгээдүүд гэрт нь дайран орж эхнэр Д.Булганых нь амыг боон, Гарыг нь үдээсээр хүлэн ариун цэврийн өрөөнд орхисон байсайн. Гэмт хэрэг үйлдэх бүх нөхцөлөө энгэж бүрдүүлсэн этгээдүүд С.Зориг агсаныг гаднаас орж ирмэгц 18 удаа хутгалан амийг нь хөнөөсөн. Энэ дүрслэл бол сонин хэвлэлүүд дээр гарч байсан бидний сайн мэдэх зүйлс.

Тэгвэл аллага болох үед бодит байдал ямар байсан бэ? С.Зоригийг амиа алдахаас өмнөх өдөр буюу аравдугаар сарын 1-ны өдөр Ардчилсан холбоо эвсэлээс түүнийг Монгол улсын ерөнхий сайдаар шийдвэрлэж. МҮАН-ын ерөнхий зөвлөлийн хурлыг аравдугаар сарын 2-нд хуралдуулахаар товлосон ч тэр үед хурал болоогүй юм. 10-р сарын 3-ны өдөр болохоор хугацаа хойшилсон байв. Гэтэл С.Зориг 10-р сарын 2ны шөнө амиа алдсан билээ. Энэ шөнө чухам юу болсон талаар аллагын цорын ганц гэрч гэгддэг Д.Булган 17 жилийн дараа юу гэж ярьсан бэ? С.Зоригийн гэрт аллага болохоос өмнөхөн Э. Бат-Үүл тэднийд ирчихсэн, өмнө нь амраглаж явсан Булгантайгаа уулзаад сууж байжээ. С.Зориг эхнэр лүүгээ "Төрийн ордон дотор шатар тоглж байна" хэмээн утсаар ярьсан байсан учраас тэр хоёр халамцуу байсан бөгөөд төдөлгүй тэдний хооронд гурвалжин дөрвөлжин хэрүүл болсон байна.

Өмнө нь Бат-Үүл, Булган хоёрыг зүгээргүй байсныг мэдэх С.Зориг эхнэрээ хардаж таараа. Энэ гурвыг ийнхүү хэрэлдээд байж байх үед гай газар доороос гэгчээр Ш.Отгонбилэгийн явуулсан хоёр хамгаалагч залуу гаднаас ороод иржээ. Энэ хоёр бас халамцуу болж, улмаар энэхүү зөрчил тэмцлийн эцэст С.Зориг агсан амиа алдаж гэнэтийн халдлага болсон мэтээр талийгаачийг зориуд олон дахин хутгалжээ. Үүний дараа Ш.Отгонбилэгийн бие хамгаалагч хоёр эр Э. Бат-Үүлд хандаж "Амаа хамхиж яваарай. Хэрвээ амаа хамхиж чадахгүй бол даарийнх нь чи шүү" гэж сүрдүүлсэн байна. Тиймээс Э.Бат-Үүл айж сандран гарч гүйхдээ С.Зориг агсны гэрт саарал өнгийн малгайгаа орхижээ.

Аливаа гэмт хэрэг заавал нэг ул мөн үлдээдэг жамтай. С.Зоригийг алагдаад улс орон даяар гашуудаж байх үед "Дараачийнх нь Бат-Үүл" гэдэг үг гарч, мөн түүний малгай хэрэгт холбогдох эд мөрийн баримтанд бүртгэгдэж байсан нь ийм учиртай юмсанж. Муу юм модон улаатай гэдэг л энэ Э.Бат-Үүл хэдийгээр энэхүү аллагад гар бие оролцоогүй ч онц ноцтой гэмт хэргийг өдий олон жил нууж далдалсан гэдгээрээ буруутай юм. Нэг ёсондоо алуурчдыг нуун дарж шууд бусаар хамгаалж хаацайлсаар ирсэн буруутан юм. Д.Булган харин зориуд буруу мэдүүлэг өгч, худал ам зураг гаргуулан нөхрийг нь хөнөөсөн алуурчдыг сул чөлөөтэй байлгасаар ирсэн буруутай гэдэг нь ойлгогдож байгаа биз ээ.

Эх сурвалж: "Ноцтой мэдээ" сонины 2015 оны 34 дүгээр дугаар

-Ш.Отгонбилэг агсны хүү УИХ-ын гишүүн О.Содбилэг-

"Надад та бүхний дэмжлэг туслалцаа хэрэгтэй байна. Хэдэн сарын өмнө нэгэн нөлөө бүхий хүн намайг дуудаж (Их хурлын гишүүнийг дуудахаар бодоход том албаны хүн байж таарнаа даа. Г.Ж) Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, шинжлэх ухааны доктор, УИХ-ын гишүүн агсан бурхан болж одсон аавыг минь  өөрийгөө хамгаалж үг хэлэхгүй учраас С.Зоригийн хэрэгт холбож, өөрийн малчин ба тогоочоороо С.Зориг агсныг захиалгаар алуулсан гэсэн улстөрийн зорилготой зохиол бичигдэж, аавыг минь дахин хэлмэгдүүлэх гэж байна гэж хэлсэн. Монголоо гэсэн сэтгэлтэй, хоёулаа учир битүүлгээр нас барсан энэ хоёр хүнийг хооронд нь холбох юм гэнэ. Холбох шалтгаанаа ч олсон юм гэнэ!"

Эх сурвалж: https://www.facebook.com/OСодбилэг

-С.Зоригийн аллагын жинхэнэ захиалагч амьд байгаа гэцгээх юм-

2016 оны сонгуулийн өмнө энэ дуулиант хэрэг босч ирсэн нь хэт нэг талыг барьсан улстөржүүлсэн аяс ажиглагдана. Тухайн үеийн МАХН-ын удирдлагуудыг бараг тэр чигт нь хамарсан хэрнээ Ардчилсан намынхныг дурдалгүй "гавьяатан" болгоод орхисон байх юм. С.Зоригийн хэрэгт Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр гэхчлэн олон хүнийг хамруулж нэр дурдаад, МАН-аас УИХ-д сууж байсан Ш.Отгонбилэгийг аллагын захиалагчаар авсан байна. Гэтэл тухайн үед төр, засгийн эрхийг барьж байсан, өнөөдөр эргээд тэр багаараа эрх барьж байгаа Ардчилсан намын нөхдөд өчүүхэн ч хир халдаасангүй. Энэ хэргийг яригдах болгонд нэр нь гарч байдаг, цагаан малгайны эзэн Э.Бат-Үүлийг л аргагүй эрхэнд "нуун дарагдуулсан" гэж оруулсан бололтой. Аймшигт аллагыг үйлдэх үед, үйлдсэний нь дараа Ардчилсан намын өнөөгийн удирдлагууд л эрх барьж байгаа биз дээ. Тэд өчүүхэн ч буруугүй, харин ч "гавьяатан" болж тодорч байгаа нь үнэхээр итгэл үнэмшил алдагдуулж байна. Би, энэ аллагаас хойш сонгогдсон Ерөнхийлөгч нарт бүгдэд нь хандан "Энэ хэргийг илрүүлээч. Нууцалж даралгүй ард түмэнд мэдээлээч"  хэмээн гуйж, шаардаж "буруутан" болсон л доо.  Ноднин хавар хэвлэгдсэн "Барууны тэжээврүүд" номондоо энэ тухай Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан таван хүсэлт тавьж, хариу нэхсэн. Түүнээ сийрүүлье.

1. Та С.Зоригийг алагдсан цаг мөчид шарилынх нь дэргэд байсан хүн. Хэргийн газрын ул мөрийг баллуулахгүйн тулд ямар арга хэмжээ авдагийг та хэнээс ч илүү мэднэ. Гэтэл яагаад тийм олон хүн оруулж ул мөрийг балласан юм бэ?

2. Амьд гэрч Б.Булганыг тэр дор нь саатуулж шалгахыг хэн хориглосон бэ? Хүмүүсийн жиг жуг яриагаар бол таныг сулла гэж үүрэг өгсний дагуу тавьж явуулсан гэдэг. Энэ үнэн үү?

3. С.Зориг алагдаад 17 жил өнгөрлөө. Гол хэрэгтнийг илрүүлье, үнэн мөнийг олъё гэсэн бодол санаа, үйл хөдлөл таны зүгээс огт ажиглагдсангүй. Энэ ямар учиртай юм бэ?

4. Аймшигт аллага болсноос хойш арван хэдэн жилийн дараа та тэр үед байсан баг бүрэлдэхүүнээрээ төр, засгийн бүрэн эрхийг гартаа авлаа. Ерөнхий сайд, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байсан Ц.Элбэгдорж Та Ерөнхийлөгч болоод байна. УИХ-ын дарга байсан Р.Гончигдорж УИХ-ын дэд дарга болчихлоо. Сайд байсан Н.Алтанхуяг Ерөнхий сайд болоод байснаа огцорчихлоо. Таны баруун зүүн гарын хоёр найз, Барууныг хамт зорьж байсан Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарт засгийн бүх эрх мэдэл төвлөрлөө. Таны үнэнч найз Д.Дорлигжав чинь Улсын ерөнхий прокурор, Хууль зүйн сайдын өндөр сэнтийнүүдийг сэлгэж дамжаад явж байгаа. С.Зоригийг алагдах үед нэр нь тодорч байсан Э.Бат-Үүлийгээ Хотын дарга болгож, Улсын баатарын алтан таван хошуу медалиар энгэрийг нь мялаалаа. Д.Энхбаатартаа хамгийн эхлээд генерал цол хайрлалаа. Зоригийг алагдах үед "Зоригийг М.Энхсайхан алсан" гээд хашгирч байсан "хайрт" Д.Билэгтийгээ Цагдаагийн ерөнхий газрын дарга болгож нэг үзээд ШШГЕГ-ын дарга болгочихлоо. Тагнуулын Ерөнхий газрын ажилтан, Баруунд сургууль хийлгэсэн Б.Хурцыгаа Англи, Германы шорон дамжаад хүн хулгайлсан хэргийн учир хоригдож байхад нь та хөтөлж ирээд одоо ТЕГ-ын дарга болгочихлоо. Энэ мэтээр бүх эрх мэдэл таны гарт байхад "хамтран зүтгэгч" Зоригийнхоо хэргийг илрүүлчихье гэж яагаад ганц үг ганхийхгүй байна вэ?   Энэ чинь нэг юм хэлээд байгаа юм биш үү?!

5. С.Зоригийг алсан аймшигт аллагын дараа энэ хэргийн гэрч болох, тодруулж магадгүй гэсэн 15 хүн алагдсан, учир битүүлгээр нас барсан гэж нэгэн номонд бичигдсэн байгаа. Тэр бүхнийг шалгасан уу? Гэр бүл, үр хүүхдүүдээс нь эдгээр хүний амийг нэхэхэд хүрвэл, хэнээс нэхэх вэ? Энэ таван асуултын хариуг ард түмэндээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр өгөхийг Танаас хичээнгүйлэн гуйж байна" гэсэн. Одоо болтол хариу өгөөгүй .

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

-"Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь ба С.Зоригийн үхэл"-

1998-оны 8-р сарын 20-ны үед ТӨХ-ноос батлан хамгаалах яамны нисдэг тэрэг бүхий зэвсэглэсэн цэргийн хүчийг дайчлан Эрдэнэт үйлдвэрийн даргаар ажиллаж байсан Ш.Отгонбилэгийг албан тушаалаас нь огцруулж, оронд нь батлан хамгаалах яамны сайд байсан Д.Дорлигжавыг томилжээ. Тэр үед Эрдэнэт үйлдвэрийн ОХУ-ын 49 хувийг Оросын мафи барьж байсан гэдэг. Энэ Мафи нь Отгонбилэгээр дамжин С.Баяр, Багабанди нартай холбогдож байсан бололтой юм. Тэр үед Монголын Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди ОХУ-ын ерөнхийлөгч Б.Ельцинд хандан Эрдэнэт үйлдвэрийн даргыг сольсон асуудлаар захиа бичиж, хуучин даргыг нь хэвээр үргэлжлүүлэн ажиллуулах тал дээр дэмжлэг хүсэж байжээ. Гэх мэт Монголчуудын дотоодын зөрчилдөөн хил давж байв.

Мөн Ш.Отгонбилэг нь Эрдэнэт үйлдвэрийн даргаар буцаан тавигдах санаа өвөрлөн Ерөнхий сайдад нэр дэвшсэн хүнийг С.Баяр Багабанди нараар шахуулдаг байжээ.Шахах хэлбэр нь маш энгийн Эрдэнэт үйлдвэрийн талаар ямар байр суурь барихыг нь С.Баяр лавлаад уг байр суурь нь таалагдахгүй бол нэрийг нь Ерөнхийлөгч Н.Багабанди буцаана. Ингэж 7 удаа буцсан хүн нь Да.Ганболд байлаа. Түүнээс хойш их удалгүй С.Зориг ерөнхий сайдад дэвших шинжтэй болж, С.Баяр олон удаа очиж уулзаж Эрдэнэт үйлдвэрийн талаар барих байр суурийг нь сонсжээ. С.Зориг МоАХ эвслийнхний барьж байсан хатуу байр суурийг барихаа мэдэгдэж байжээ.

Мөн Эрдэнэт үйлдвэрийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурал ч болох гэж байж. Тэр хуралд ТӨХ ба Дэд бүтцийн яамны хамтарсан баг Монголын талыг төлөөлөн оролцох байсан гэдэг. Энэ хуралд С.Зориг оролцох байсан юм гэнэ лээ. Тэгээд 1998-10-2-ны тэр шөнө С.Зориг гэртээ алагдах нь тэр. С.Зориг бол УИХ-ын гишүүн, Төрийн сайдын үүрэг гүйцэтгэгч хүн тул уг гэмт хэрэг нь төрийн эсрэг гэмт хэрэг гэх ангилалд багтаж ТЕГ-аас шалгах үүрэгтэй байв. Гэтэл ЦЕГ-ын дарга хурандаа Мөрөн амьд гэрчтэй ийм хэргийг бид илрүүлнэ гэж ТВ-ээр ярьж, ЦЕГ-ийн мөрдөн шалгах ажлын хэсгийг хэргийн газарт оруулжээ.Энэ ажлын хэсэг гэмт хэрэг үйлдэгдсэн газарт үзлэг хийдэг стандартаараа ажиллаагүй ба үнэндээ баримтыг устгах шахуу ажил хийжээ.

Эх сурвалж: Time.mn

-С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн эргэн тойронд юу болж байна вэ?-

Талийгаачийн гэргий, энэ хэргийн цорын ганц амьд гэрч хатагтай Б.Булганыг гурван сарын өмнө гэнэт гэрээс нь баривчилсан явдал С.Зоригийн хэрэг илрэх нь ээ гэсэн нууцхан итгэл дагуулсан нь үнэн. 

Түүнийг айдас хүйдэс, сэтгэлийн хүнд дарамтаа тэсвэрлэхээ байснаас болж хий юм хардаг буюу өөрөөр хэлбэл сэтгэцийн өөрчлөлттэй болсон байж магадгүй гэх яриа хотоор нэг тэнүүчилнэ. Гэвч энэ нь зориуд түгээж буй мэдээлэл ч байх магадлалтай. 

Нэг гашуун үнэн юу вэ гэвэл өнөөдөр түүний араас дүү, өндөр настай ээж хоёроос нь өөр явах хүн байхгүй. Аргаа барсан ээж нь хэвлэлд хандаж сэтгэлийн мухраа дэлгэлээ. Тэр охиноо амьд гарч ирнэ гэдэгт эргэлзэж байгаагаа нуусангүй. Энэхүү мэдэгдлээс хойш олон нийт Б.Булганыг улс төрийн эрх ашиг суурьтай ямар нэгэн детектив зохиомжийн золионд дуусах юм биш байгаа гэж шивнэлдэх болов. Үүнийг ч гэсэн үгүйсгэх боломж алгаа. 

Талийгаачийн эхнэрийг 17 жилийн дараа баривчилсан энэ явдал зүгээр нэг мөрдөн байцаагчдын фантазаар шийдэгдэх хэрэг явдал биш гэдэг нь ойлгомжтой. Дээр дуулгаж, дээр итгүүлж байж явна. Энэ гарцаагүй. Зарим хэвлэл барин тавин хачирхалтай нийтлэл ч цацав. Төрийн томчууд хийгээд золгүй байдлаар амь насаа алдсан УИХ-ын гишүүн агсан Ш.Отгонбилэг, эдүгээн хотын дарга Э.Бат-Үүл нарын нэр холбогдсон, тусгай сонин зохиомж бүхий тэрхүү дуулиант нийтлэл юутай ч олон түмний санаа сэтгэлд үймрээн үүсгэж орхилоо. Энгийн олонлог Ардчиллынхан Төрийн эрх барьж байгаа юм чинь гарцаагүй л нэгэн учгаас атгаж гэж хүлээж авна.  

Энэ удаагийн сценари талийгаачийн гэргийг 17 жилийн дараа дахин баривчилж хорихынхоо өмнө Орхон аймгийн харьяат дөрвөн иргэнийг холбогдуулан шалгаж эхэлснээр суурь хийснээрээ өмнөх тохиолдлуудаас өөр юм. Тэдгээр дөрвөн иргэний нэг нь буюу иргэн Амгаланбаатар нь шоронд олон жил болж байгаа, бусдын  амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн ялтан. Үлдсэн гурван иргэн нь өнгөрсөн 8 дугаар сард гэнэт баривчлагдсан хүмүүс билээ. Тэр гурвын нэг нь эмэгтэй. 

Эрэгтэй эмэгтэй хоёр иргэн талийгаачийг бүрэлгэсэн гэх мэдээлэл бол С.Зоригийг алагдсаны дараа талийгаачийн гэргий хатагтай Б.Булганы цагдаагийнханд өгсөн анхны мэдүүлгийн "баримтууд". Тухайн үед хэрэгтнүүдийн ам зургийг гаргаж, улс орон даяар эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байсныг мэдэхгүй хүн нэг ч байхгүй биз ээ. Энэ баримтаар бол эр эм хоёр С.Зоригийг хороосон гэмтнүүд байх магадлалыг гаднаасаа харагдуулж байж болно. Гэхдээ тэр хоёр иргэн одоогоос 14 жилийн өмнө онгоцны ослоор дэндүү өрөвдөлтэйгөөр  амь насаа алдсан Ш.Отгонбилэг агсны малчин, тогооч хоёр байсан байж болох уу. Энэ бол өнөөдөр гаргаж тавьж байгаа шоуны дэглэлтийг итгэх боломжгүйгээр гэнэн болгож буй өгөгдөл юм. 

Ш.Отгонбилэг бол Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Монголын улс төрийн нөлөө бүхий хүчин МАН-ын гишүүн, амьддаа ч домог болсон эрхэм байсныг бид мэднэ. Чухам яагаад сонгууль ойртсон энэ үед түүний ажиллаж амьдарч байсан Эрдэнэт хотоос сэжигтэн баривчилсан төдийгүй, тэр нөхөд нь Ш.Отгонбилэг агсны тогооч, малчин хоёр байсан гэх итгэх аргагүй домог гаргаж шидэв ээ.

Эх сурвалж: Opendoor сонин

Санал болгох

Сэтгэгдэл

top