Өнгөрсөн оны 9-р сард "Ард түмнээ хайрлая нам”-ын дарга Л.Гүндалай газар олгоно гэсэн мэдээллээр олон тооны иргэн Баян-Өндөр уулын доод хэсэгт цугласан. Үүнээс үүдэж тухайн хэсэгт иргэд гэр майхан барьж эцэст нь албадан нүүлгэсэн. Энэ явдлын дараа АЗДТГ-ын Хууль зүйн хэлтсээс нүүлгэн шилжүүлэхэд орсон зардлыг иргэн Л.Гүндалайгаар төлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. Харин шүүхээс тухайн гомдлыг хүлээн аваагүй байна. Учир нь АЗДТГ-аас гомдол гаргасан хаяг дээр иргэн Л.Гүндалай оршин суудаггүй байжээ.
гадна "Ард түмнээ хайрлая нам”-ын дарга Л.Гүндалай нь өнгөрсөн намар олон иргэнийг вакцинд хамруулна гэх мэдээллийг тараасан. Үүнийг Тагнуул, Цагдаа болон Эрүүл мэндийн байгууллагаас шалгаж Прокурорын газарт шилжүүлжээ. Тус газраас энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан гэх мэдээлэл байгаа юм.
Тэрээр 2000 хүн тун вакцин зориулалтын бус газарт хадгалж байсан бөгөөд сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг хамруулахаар бүртгэл хийж байсан юм. Эдгээр вакцин нь ямар нэгэн гарал үүсэл тодорхойгүй, Монгол Улсын хилээр хэзээ нэвтэрсэн нь тодорхойгүй байсан гэж тухайн үед Эрүүл мэндийн газрын холбогдох албан тушаалтан мэдээлж байсан.
Эх сурвалж: Etmedee.mn