Өнөөдөр Шуурхай удирдлагын албанд Улаан бурхан өвчний дэгдэлтийн үед мэргэжил аргазүйн удирдлагаар ханган ажиллах үүрэг бүхий тархварзүйн, эмнэлзүйн зөвлөх багийн хамтарсан хурал боллоо. Хурлаар улаан бурхан өвчний өнөөгийн байдал, хамралт, эмнэлзүйн зөвлөх багийн үйл ажиллагаа, улаан бурхан-улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын мэдээлэл харилцаа, олон нийтийн хандлагын талаар ярилцлаа.
Хурлаас цаашид нэмэлт дархлаажуулалтын хугацааг тавдугаар сарын 31 хүртэл сунгасантай холбоотой дархлаажуулалтын хамралт бага байгаа аймгуудад хамралтыг хэрхэн сайжруулах арга замын талаар хэлэлцлээ.
Өнөөдөр нэмэлт дархлаажуулалтын хамралт өндөр байгаа Сэлэнгэ аймгийн сайн туршлага, хамралтын хувь бага байгаа Завхан аймагт тулгамдаж буй асуудлын талаар 21 аймгийн эрүүл мэндийн байгууллагатай цахим хурал хийх ажээ.
Эх сурвалж: ЭМСЯ