|

Жонни Деппэд зодуулж хөх няц болсон зургуудаа Амбер Херд дэлгэлээ

saikhnaa 2016/05/29 826 0

Жонни Деппэд зодуулж хөх няц болсон зургуудаа Амбер Херд дэлгэлээ

 

30 настай жүжигчин бүсгүй Амберд Херд энэ долоо хоногийн эхээр гэр бүлээ цуцлуулах өргөдлөө өгсөн билээ. Тэрбээр нэрт жүжигчин Жонни Депптэй жил гаруй ханилсны эцэст гэр бүлээ цуцлуулахаар шийдсэн юм. Эхэндээ түүнийг яагаад ийм шийдвэр гаргаж буйг олон нийт олж мэдээгүй. Тэгвэл Амбер Херд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөний улмаас буюу Жонн Деппэд зодуулсны улмаас дахин хамт амьдрахгүй хэмээн шийдсэн нь ил болжээ. Жонни Деппэд зодуулж хөх няц болсон зургуудаа тэрбээр баталгаа болгосон байна.

 

                   depp01

Амбер Херд шүүхэд өмгөөлөгч Саманта Спекторынхоо хамт очиж гэрэл зургуудыг баримт болгон үзүүлжээ. Жил гаруй хамт амьдрахдаа Жонн Депп түүнд хэд хэдэн удаа гар хүрсэн гэж мөн мэдүүлсэн байна. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн бямба гаригт айфоноор нүүрийг нь цохьж, хацрыг нь хөх няц болгожээ.

                  depp05

Деппийн эх саяхан өөд болсон бөгөөд эхтэйгээ тун ойр харилцаатай өссөн тэрбээр бухимдан гэрийнхээ тавилга, хэрэгслүүдийг нураажээ. Энэ үед Амбер Херд утсаар нэгэн найзтайгаа ярьж байсан бөгөөд үүнд нь Депп уурлан зодсон гэнэ. Амбер Херд утсаа таслахаасаа өмнө "Цагдаа руу залгаарай” гэж хашгирч амжсан байна. Ингээд найз нь цагдаа руу залгаж, хэргийн газар ирэхэд Жонни Депп гэрээсээ гараад явчихсан байжээ. Цагдаа нар гомдол гаргаж, нөхрөө баривчлуулах эсэхийг асуухад Амбер Херд татгалзсан ч маргааш нь шүүхэд салах өргөдлөө шууд аваачиж өгсөн юм байна.

                                depp04 

Одоогоор Жонни Депп шинэ киноныхоо танилцуулгаар дэлхийг тойрон аялж яваа тул хэрэг явдлыг нь түүний хуульч Лаура Вассер хариуцаж буй ажээ.

Р.Гэгээ

depp02

depp03depp12depp06depp07 depp08depp09depp10depp11

Санал болгох

Сэтгэгдэл

top