|

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр зохион байгуулагдах Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн "Миний хайртай Эрдэнэт" үйл ажиллагааны нэгдсэн хөтөлбөр

marsbold 2016/05/31 288 0

 

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр зохион байгуулагдах Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн "Миний хайртай Эрдэнэт" үйл ажиллагааны нэгдсэн хөтөлбөр

 

Эрдэнэт хот байгуулагдсаны 40 жилийн ойн хүрээнд Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хүүхэд бүр гэр бүлтэйгээ хамтдаа аз жаргалтай баярлах боломжийг бүрдүүлэх зорилготой ажиллаж байгаа юм байна. Баярын арга хэмжээ 6 сарын 1-нд Амарын талбайд болох бөгөөд тус өдөр:

     - Гэр бүлээрээ үзэж сонирхох,зугаалах, оролцох, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлсэн байна.
     - Амарын талбайн голд 4 талтай "Миний хайртай Эрдэнэт ” 40 жилийн лого,үгтэй, "Миний аавын том белаз”, "Миний ээжийн том үйлдвэр” гэсэн үг, зураг бүхий ПИРАМИД босгосон байна.
     - А,Б гэсэн үндсэн 2 тайз байх бөгөөд тайз хооронд "Бүжгийн тайз”, "Дууны тайз”, Шүлгийн тайз”, "Тоглоомын тайз” гэсэнтуслах 4 жижиг тайз байна.
     - Өдөрлөгийн үеэр 500 бөмбөлөг хөөргөх ёслол болно.
     - Өдөрлөгийн явцыг Амарын талбайд байрлах LED дэлгэцээр шууд цацахаас гадна баярын өдөрлөгт оролцогчдын зураг, ярилцлага гарахаар төлөвлөж байна.

Д/д Үйл ажиллагаа Хаана    Хугацаа Цаг
1 Цехүүдийн хүүхдийн баярын арга хэмжээ Уурхайчин соёлын ордон V/27-31  
2 Компанийн ажилчдын 11-р ангийн шилдэг төгсөгчидтэй хийх уулзалт, арга хэмжээ  Ерөнхий захиргааны 1-р байр V/31 09:00-11:00
3 ДБЭТ-ын уран бүтээлийн уран бүтээлчдийн Францын нэрт хөгжмийн зохиолч Л.Делибийн "Коппелия” буюу "Цэнхэр нүдэн бүсгүй” балетын тоглолт Уурхайчин соёлын ордон V/31 11:00 15:00
4 Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал үйлдвэрийн ажилчдын шилдэг хүүхдүүдтэй хийх "Би Эрдэнэтийн ирээдүй” уулзалт   Ерөнхий захиргааны 2-р байр  Сүлд танхим V/31 11:00
5 "Эрүүл эхээс Эрүүл хүүхэд” Орхон аймгийн БОЭТ-ийн Төрөх тасагт үзүүлэх тусламж БОЭТ    VI/01 10:00
6 "Миний хайртай Эрдэнэт” Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ  Амарын талбай VI/01  

Орхон аймгийн соёл урлагийн байгууллагууд хамтарсан тоглолт, хүүхдүүдийн дунд сонирхолтой уралдаан тэмцээн зохион байгуулах зэрэг олон сонирхолтой хөтөлбөр байгаа гэдгийг албаны хүн хэлж байна.


Санал болгох

Сэтгэгдэл

top