|

Өнөөдрийн цаг агаарын мэдээ

saikhnaa 2016/06/02 696 0

Өнөөдрийн цаг агаарын мэдээ

 

2016 оны зургаадугаар сарын 02-ны 09 цагаас 21 цаг хүртэл:

Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зарим газар, төв болон говийн нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, баруун болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 градус, Их нууруудын хотгор болон, Орхон, Сэлэнгийн сав, говийн нутгийн зүүн хэсэг, Дорнод, Дарьгангийн тал нутгаар 28-33 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.

Өнөөдөр баруун зүгийн нутгийн өмнөд, говийн нутгийн баруун хэсгээр бороо орж, нутгийн зүүн хагаст халуун, хуурай байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 27-29 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 13 хэм дулаан, харьцангуй чийг 22 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2016 оны зургаадугаар сарын 03-наас зургаадугаар сарын 07-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв


3-нд баруун зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн баруун хэсэг, говийн ихэнх нутгаар бороо, 4-нд төв болон говийн нутаг, баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 5-нд нутгийн зүүн хагаст, 6-нд зүүн зүгийн нутгаар түр зуурын бороо орно. Салхи 3, 4-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч, шороон шуурга шуурна. 3, 4-нд төв болон говийн нутгаар, 5, 6-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голыг хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 12-17 хэм, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top