Нийгмээрээ
оффшор дансийг жигшиж эхлэв. Үүнээс үүдээд оффшор данстнууд ад болж
үүний эсэргүүцэгчид сонгуулийн шоу хийж байна. Гэтэл өөрөө оффшорт
хамааралтай хирнээ үүнийг эсэргүүцэж, шоудах гэдэг хэр бодитой харагдах
юм бол мэдэхгүй юм.
Өчигдөр
Худалдаа хөгжлийн банкны захирал Б.Мэдрээ ярилцлага өгөхдөө оффшорын
талаарх асуултад "Энэ асуудалтай дэлхийн G 8-аас эхлээд дэлхийн бүх л
орнууд тэмцэж байгаа. Одоо удахгүй болох Их наймын хурлаар зөвхөн офшор
дансны асуудлыг хэлэлцэнэ. Улстөрчид нь авлига авсан мөнгөө офшор
дансанд нууж байх шиг байна, бизнес талынхан татвараас нуусан мөнгөө
тийш нь хийж байх шиг байна. Энэ буруу. Энийг өмөөрөх ёс зүйн болон
эдийн засгийн эрх байхгүй. Одоо хүмүүс "Байж болно ш дээ” гэж ярих гээд
байна. Манайхан хааж нуугаад байна, тэр 49 хүн нь хэн юм бэ, улстөрчид,
бизнесмэн нь хэн юм бэ гээд гаргаад ирэх ёстой. Тэгээд харахаар
улстөрчдийг авлигын мөнгө мөн үү гэдгийг мөрдөн шалгах ёстой,
бизнесмэнүүдийг татвараас яагаад зугтаалгасныг, ер нь зугтаалгасан байх,
онолоороо тэрийг зөвтгөх арга байхгүй. Энэ 49 зөвхөн Панамын цааснаас
гарч ирж байгаа болохоос дэлхийд маш олон офшор бүс байгаа, нэг л газар
дэлгэгдсэнээс болж манайхаас 49 хүн байна гэхээр цааш нь ухвал хэдэн ч
хүн гарах юм бүү мэд. Эднийг зөвтгөөд хэрэггүй.
Одоо
офшорт нуусан мөнгийг оруулж ирж, татвар энэ тэрийг төлүүлж, эргэлтэнд
оруулах ёстой байх. Ирээдүй хойч үе маань бохир биш, эрүүл нийгэмд
амьдрах ёстой. Тийм учраас тэмцэх ёстой, шалгах ёстой, бүх юм нь хууль
ёсны дагуу нотлогдож батлах ёстой. Хаацайлж хэрхэвч болохгүй.” хэмээн
сүржийн хариулт өгчээ.
Гэтэл
"Шилэн” хэмээн нэрлэгдээд байгаа Б.Цогтгэрэл өөрийн фэйсбүүк хуудаснаа
"Худалдаа хөгжлийн банкны 65.83 хувийг Люксембургийн оффшор Globull
Investment and Development S.C.A. эзэмшдэг” хэмээн мэдээлжээ.
Tdbm.mn
http://olloo.mn/n/29671.html