|

Сингапурт үнсэлтийг хориглолоо

saikhnaa 2016/06/13 615 0

Олон нийтээс ирсэн санал гомдлын дагуу алдарт Лес Мизераблес мюзиклийн дундуур гардаг хоёр эрэгтэйн үнсэлцдэг хэсгийг хасахаар болсон гэж орон нутгийн Урлаг, соёлын газраас мэдээллээ. Тодруулбал, киноны найрын хэсэгт дуулдаг гуйлгачны дууны дундуур хоёр эрэгтэй уруулаа нийлүүлэн үнсэлцдэг бөгөөд тэр нь сингапурчуудад таалагдаагагүйгээр барахгүй, буруу зан үйлийг олон нийтэд сурталчилж байна гэж үзэн хурцаар шүүмжилж буй аж.

Харин Лес Мизераблесийн зохион байгуулагчдын зүгээс тэрхүү хэсгийг мюзикльд хошигнол, инээдэм бэлэглэх үүднээс оруулсан гэж тайлбарлалаа.

Сингапурын Урлаг, соёлын газрынхны өгсөн мэдээллээс үзэхэд мюзиклийг тавьж эхлэхийн өмнө хяналтад оруулахаар ирүүлсэн эх зохиолд хоёр эрэгтэй үнсэлцдэг хэсэг огт дурдагдаагүй байсан гэнэ.

Тус улс нь ижил хүйстэнтэйгээ явалдах үзлийн эсрэг байр суурьтай бөгөөд гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад ижил хүйстнүүдийн цугларалтыг сурталчлах, ивээн тэтгэхийг хориглодог юм. Мөн тус улсын дээд шүүхэд насанд хүрсэн хоёр эрэгтэй хүн бэлгийн харилцаанд орохыг гэмт хэрэг хэмээн үзэж, хатуу шийтгэл тооцдог болох хуулийн төсөл яригдаж байгаа аж.

С.Дамдин


Санал болгох

Сэтгэгдэл

top