|

Орхоны шүүх хуулийг дээдэлж бус, хуйвалдааныг дэмжиж шийдвэр гаргав уу?

saikhnaa 2016/06/15 656 0

Орхоны шүүх хуулийг дээдэлж бус, хуйвалдааныг дэмжиж шийдвэр гаргав уу?

 

Сонгуулийн хуулиас: 154-р 154.1-д "Сонгуульд оролцох нам нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, 5  хоногийн хугацаанд дуусгана."
155-р зүйлийн 155.1-д "Нам тухайн орон нутгийн хурлын төлөөлөгчдийн тооноос илүүгүй хүнийг орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлнэ."
155.2-т "Нэр дэвшүүлэхдээ тухайн орон нутгийн хурлын сонгуулийн тойрог тус бүрт ноогдсон мандатын тоотой адил тооны хүнийг нэр зааж дэвшүүлэн нийт нэр дэвшигчдийг тойргийн дугаарын дагуу дугаарласан байна"... Сонгуулийн хуулийг УИХ буюу Монголын хууль тогтоох дээд байгууллага хэлэлцэн баталсан. Ийн батлахдаа Монгол улсын хэмжээнд даган мөрдөнө хэмээн тунхагласан. Гэвч... Тэр хууль нь Эрдэнэтэд, тэр тусмаа Ардчилсан намд үйлчилдэггүй хэрэг байж. Эсвэл эрх баригч намд энэ хууль үйлчлэхгүй ээ гээд аль нэг хэсэгт нь жижгээр биччихсэн байж таарах нь. Хуулийн дээрх заалтуудыг гэгээн цагаан өдрөөр, гэрэлт наран мандаж байхад улаан цайм зөрчсөн АН, Сонгуулийн хороон дээр бус Шүүх дээр сонгуульд өрсөлдөх "эрх”-ээ баталгаажууллаа. Хоёр өдөр дараалсан шүүх хурлаар 19 дээр 11 хүн нэмүүлж, нээрээ л шүүх тус намын "хуйвалдаан”, "тохиролцоо”-г олон нийтэд зарлах л үүрэгтэй байгууллага болсныг олон нийтийн сүлжээнд бардаж байсан шигээ ёстой "үзүүлээд өглөө”. Тэд улайрсан тэмцэлдээ ялсан байж болно. Улаан цагаандаа бууж эрх мэдэл рүү тэмцэж байж болно. Гэхдээ... Нэг л зүйлийг тооцсонгүй. Ард түмнийг юу ч ойлгодоггүй, шүүхдээд ч болтугай нэр дэвшчихвэл сонгоод л байдаг "автомат” тэнэгүүд гэж бодоод буйдаа алдлаа. Хуулийг нэн тэргүүнд дээдлэх ёстой хариуцлага руу хууль дээгүүр гишгэж зүтгэсэн, эрх мэдэлд хүрээгүй байхдаа ийн булуу булаалдсан ноход шиг уралцсан хоёр нь... Үнэн царайг нь илчлээд өглөө. Булаалдах зүйлдээ хүрээгүй байхдаа "арсалдаж” байгаа улс булаалдах юмтай болчихвол зодолдсоор байгаад юун ажил хийх, ард түмэндээ зүтгэх. Хуулийг өдийд гишгэж байгаа хүмүүс эрх мэдэлд хүрэхээрээ хуулийг цаасан чинээ ч санахгүй чацгаа ч тоож арчихгүй нь нээрээ ойлгомжтой. Сонгуулийн өмнө багаа хуу татсанд нь баярлалаа л гэхээс...

Орхоны шүүх хуулийг дээдэлж бус, хуйвалдааныг дэмжиж шийдвэр гаргав уу?

 

Эх сурвалж: Линк https://www.facebook.com/photo.php?fbid=1637408043247752&set=pcb.1637408209914402&type=3&theater

Санал болгох

Сэтгэгдэл

top