|

Оросын тамирчдыг олимпид оролцуулахгүй

marsbold 2016/06/23 733 0

Оросын тамирчдыг олимпид оролцуулахгүй

 

Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг /WADA/, ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчдыг сэргээш хэрэглэдэг гэсэн юм. Тус агентлаг "Сэргээшийн эсрэг Москвагийн лабораторийн захирал Григори Родченко уг асуудлыг мэддэг байсан. Тэрбээр тамирчдын мэдээллийг хуурамчаар үйлдсэн” гэж мэдэгджээ. Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагаас Оросын тамирчдыг олон улсын зэрэглэлтэй тэмцээнд оролцохыг Олон улсын Хөнгөн атлетикийн холбоо буюу /IAAF/ хориглохыг шаардсан юм.

 

ОУХАХ өнгөрөгч долоо хоногт Оросын тамирчдыг сэргээш хэрэглэсэн хэмээн мэдэгдэж, "Рио-2016” олимпид оролцохыг хориглосон шийдвэр гаргасан билээ. Уг асуудлаар өчигдөр Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ны удирдлагууд Швейцарийн Лазанна хотноо чуулжээ. Уулзалтын төгсгөлд ОУХАХ-ны шийдвэрийг дэмжиж буйгаа ОУОХ-ноос илэрхийлсэн байна. Мөн ОУХАХолбоо өнгөрөгч долоо хоногт гаргасан шийдвэрээ өөрчлөхгүй гэдгээ мэдэгджээ.  

 

Ийнхүү сэргээшийн асуудлаас болж Оросын хөнгөн атлетикийн тамирчид Риогийн зуны олимпид оролцох эрхгүй боллоо. ОХУ-ын Спортын яам дээрх шийдвэртэй санал нэгдэхгүйгээ илэрхийлэн Спортын арбитрын шүүхэд гомдол гаргасан байна.

 

Гадаадын орнуудад сэргээшийн эсрэг шинжилгээ өгч улмаар тэнцсэн Оросын тамирчид Риогийн олимпид оролцохыг зөвшөөрөх гэнэ. Энэ тухай ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах мэдэгджээ. Тэрбээр "Сэргээш хэрэглэсэн бол та өмнө нь ямар ч амжилт үзүүлсэн бай олимп болон олон улсын зэрэглэлтэй тэмцээнд оролцохгүй. Энэ хориг тамирчнаас гадна дасгалжуулагч болон хамтран зүтгэгчид нь хүртэл хамаатай” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Эх сурвалжийн линк: http://www.shuud.mn/content/read/470018.htm

Санал болгох

Сэтгэгдэл

top