|

О.Баасанхүү: Эрдэнэтчүүдийнхээ төлөө хэлснээ, амласнаа нэгдүгээрт тавина

marsbold 2016/07/01 478 0

О.Баасанхүү: Эрдэнэтчүүдийнхээ төлөө хэлснээ, амласнаа нэгдүгээрт тавина

 

УИХ-ын сонгуульд Эрдэнэтчүүдийн олонхийн санал авсан нэр дэвшигч О.Баасанхүүг УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ авсны дараахан зарим зүйлийг тодрууллаа.

 

- Эрдэнэтчүүд маань дэмжиж УИХ-д  МАХН-ыг дахин төлөөлөлтэй болох зөвшөөрөл өгсөнд талархаж байна.

 

-"Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудал  хөндсөн нь танд Эрдэнэтчүүд саналаа өгөхөд илүү нөлөөлөв үү?

 

-Өнөөдөр ард түмэн, Эрдэнэтчүүдийн хувьд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтаай холбогдсон асуудал  санаа зовоож байна. Эрдэнэтийн 49 хувь Монголын талынх болсон нь сайшаалтай боловч "Эрдэнэт”-д ажиллаж байгаа ажилчдын эрх ашиг зөрчигдөх вий. Тэр дундаа 1978 онд хийсэн гэрээгээр "Эрдэнэтийн иргэдийг нэгдүгээр анхаарч үзнэ” гэсэн заалт бүрэн эхээрээ шилжсэн үү гэдэг асуудлыг тавина. Тийм учраас ирэх 4 жил Эрдэнэтчүүдийнхээ төлөө хэлснээ, амласнаа нэгдүгээрт тавина. Мөн МАХН өнөөдөр нэг суудалтай ч гэлээ парламентад 3 дахь хүчний төлөөллийг оруулж ирсэн. АН , ардчилалд нэлээн том аюул учирлаа гэж харж байна. Яагаад гэвэл АН-ын удирдлагад байсан хүмүүс ард түмнээ бассан, ард түмнийхээ эсрэг алхмууд хийснээс хамаараад ардчиллыг АН-ыг сонгоогүй.  Иймээс ардчиллын эсрэг  үйлдэл гарах вий гэж санаа зовж байна. Тийм учраас ардчиллын талд дуу хоолойгоо өргөн явна.

 

-Таныг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд МАХН-ынхан яаж хүлээж авсан бэ?

 

-Хамгийн түрүүн МАХН-ын дарга Н.Энхбаяр баяр хүргэсэн. МАХН-ын хувьд  одоогийн байгаа нөхцөл байдал, сонгууль үр дүнд ерөнхийдөө  сэтгэл дундуур байгаа. Гэхдээ өөрсдийнх нь дуу хоолой болох хүн гарч ирсэнд талархалтай байгаагаа илэрхийлсэн.

 

Н.Энх    Эх сурвалж: Shuud.mn http://www.shuud.mn/content/read/470519.htm

Санал болгох

Сэтгэгдэл

top