|

Эрдэнэт хотод 21 аймгийн онцлогийг цогцлоосон цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ

saikhnaa 2016/07/20 966 0

 


 

Эрдэнэт хотод 21 аймгийн онцлогийг цогцлоосон цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ

 

Эрдэнэт хот байгуулагдсаны 40 жилийн ой тохиож байгаа аж. Үүнтэй холбогдуулан шинээр 21 аймгийн нэрийн хуудас болсон байгалийн үзэсгэлэнт газруудыг баримлаар дүрслэн цэцэрлэгт хүрээлэн бүтээжээ. Аймаг бүрийн бэлгэдэл болсон тэдгээр байгууламжийг 1.5-3 метрийн хэмжээтэй урласан байна. Мөн Сүхбаатарын хөшөөг ч урлажээ.

 Сонирхуулахад, энэхүү "Хөх Монгол” цэцэрлэгт хүрээлэн нь үндэсний хэмжээний бүтээн байгуулалт учраас Монгол гэсэн нэрийг оруулсан аж. 1976 онд "Эрдэнэт” үйлдвэрийг байгуулахад 21 аймгаас хүмүүс ирж суурьшиж, Эрдэнэт хотыг байгуулсан учраас ийнхүү 21 аймгийн онцлогийг нэг дор цогцлоосон байна.

 


                                                                                                                                 

Санал болгох

Сэтгэгдэл

top