|

“Эрчим хүчний тэргүүний ажилтан” цол тэмдгээр 16 хүн шагнагдлаа

saikhnaa 2016/08/19 638 0

 

Жил бүрийн 8-р сарын 16-нд Эрчим хүчний ажилчдын баярын өдөр тохиодог. Энэ жил Монгол улсад эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 94 жилийн ой тохиож байна. Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд үйлдвэрт эрчим хүчний чиглэлээр ажилладаг 1500 гаруй ажиллагсдад энэ өдөр хүндэтгэл үзүүлэн баяр хүргэж, шагнал гардууллаа.
     Эрчим хүчний салбарт үнэтэй хувь нэмэр оруулж мэргэжлээрээ  амжилттай ажиллаж байгаа Эрдэнэт үйлдвэрийн 16 ажилтныг Монгол улсын "Эрчим хүчний тэргүүний ажилтан” цол тэмдгээр, гурван ажилтныг Эрчим хүчний яамны жуух бичгээр, 2 ажилтныг Эрдэнэт хотын 40 жилийн ойн медалиар тус тус шагнасныг гардуулан өглөө.



А.БЯМБАМАА

- See more at: http://www.erdenettoday.mn/index.php/production/2016-03-16-02-12-30/item/1121-16#sthash.qxkt7ZHi.dpuf

 

Санал болгох

Сэтгэгдэл

top