|

Энэ хичээлийн жилд 7 автобус сурагчдад үйлчилнэ

saikhnaa 2016/09/01 1165 5

Бага ангийн буюу 1-5-р ангийн сурагчдад сурагчдын автобус үйлчилдэг. Энэ хичээлийн жилд дээрх үйлчилгээг 7 автобус мөн тооны чиглэлд үзүүлнэ. Тодруулбал, 24 хүүний суудалтай 3 автобус, 45 хүний суудалтай 3 автобус сурагчдад үйлчилнэ.

 

Жаргалант сум, Говил, Дэнж, Эрдэнэ багийн сургуулийн сурагчдын автобусны маршрут нь өнгөрсөн хичээлийн жилийнхтэй хэвээрээ байгаа юм байна.Үлдсэн гурван автобусны тухайд Их залуу багийн 15-р сургууль бие дааж нэг автобус ажиллуулна.

 

Энэ нь зөвхөн өөрийн хамран сургах тойргийн нутаг дэвсгэрт үйлчлэх маршруттай.

 

Мөн 17 болон Наран цогцолбор сургуулийн сурагчдын автобус Наран цогцолбор сургуулийн хойд талын 71-р гудамжаар зорчих асуудлыг маршрутад нь нэмж тусгажээ.

 

Үлдсэн нэг автобусны хувьд гэр хорооллын хуучин эцсийн буудлаас доош уруудаж НХҮХ, Орхон, Баян-Өндөр цогцолбор сургуулийн буудалд зогсох бөгөөд эцсийн буудал нь 2-р микр буюу сувиллын буудал байхаар төлөвлөлтийг хийжээ.

 

Сурагчдын автобус тус бүр өдөрт 4 удаагийн рейс хийнэ гэж Боловсрол соёлын газраас мэдээллээ.

Энэ хичээлийн жилд манай аймагт сурагчдын автобусаар үйлчлүүлэх буюу 1-5-р ангийн 293 бүлэгт 9190 орчим хүүхэд суралцана.
 
Эх сурвалж: http://erdenetinfo.mn/post/5644
 

Санал болгох

Сэтгэгдэл

top