|

ТӨРИЙН БАНК ХУГАЦААНДАА ЗЭЭЛЭЭ ТӨЛСӨН ЗЭЭЛДЭГЧДЭЭ ТОРГОДОГ БОЛСОН УУ

saikhnaa 2016/09/02 407 0

ТӨРИЙН БАНК ХУГАЦААНДАА ЗЭЭЛЭЭ ТӨЛСӨН ЗЭЭЛДЭГЧДЭЭ ТОРГОДОГ БОЛСОН УУ

 

Монголын хүн амын талаас илүү хувь нь дунд, дундаас доогуур амьдралтай. Цалингаас цалин, тэтгэврээс 
тэтгэврийн хооронд амьдарч байгаа хүмүүст хуримтлал үүсгэх, унах унаа, орон сууц худалдаж аваад байх боломж тэр бүр үгүй.
 
Тиймээс арилжааны банкуудад хандан лизэнгээр байр, унах унаатай золгож зээлээс зээлийн хооронд бор хоногийг өнгөрөөж буй хүн Монголд хэдэн зуун мянгаараа байна. Түүнчлэн иргэд цаг үеийн хэрэгцээгээ дагаад  банкийг зорьж, басхүү банкинд итгэж найддаг болсон. 
 
Зээлсэн мөнгө болон төлөх хүү нь нэгэнт компьютерийн үйлдлээр гараад ирж байгаа болохоор их л итгэлтэйгээр зээлээ төлөх хүмүүс олон байдаг.
Гэтэл банк­нуудын луйвар хэрээс хэтэрч иргэдэд үйлчлэх нэрийн дор тэдний халаасыг хууль бу­саар суйлах нь олонтаа сонсогдох болсон. 
 
Тэгвэл саяхан Төрийн банзны нэгэн зээлдэгч мөн л тус банктай холбоотой гомдлоо цахим хуудсаараа  дамжуулан илэрхийлжээ. Тэрбээр  зээлээ урьдчилан төлсний хариуд Төрийн банк үйлчлүүлэгчээсээ 180000 төгрөн  нэхэмжилсэн талаар бичсэн байна. 
 
Тодруулбал тус банкинд байрны линзингийнхээ мөнгийг гэрээ ёсоор сар бүрийн 15-нд төлдөг  нэгэн айл ихэвчлэн тухайн сарынхаа 14 нд зээлийн мөнгөө хийдэг байна. Гэтэл банкнаас  сүүлийн хоёр сар зээлийн эргэн төлөлтийг хугацаанаас өмнө хийж, банкны журам зөрчсөн хэмээн 180000 төгрөгийн хүү төл гэжээ.
 
Хүчтэй нь хүчгүйгээ барьж иддэг байгалийн хуулиар банкуудын өмнө бөхөлзөн арай ядан зээлээ төлж байгаа иргэд торгууль хэмээн давхар мөнгө шулуулсаар байх уу. 
Ломбарднаас дутхааргүй өндөр хүүтэй  арилжааны банкуудтай хэл ам тасрахгүй бололтой.
 
У.Сайхан


Санал болгох

Сэтгэгдэл

top