|

Давхар иргэншлийг зөвшөөрсөн хуулийг өргөн барина

saikhnaa 2016/09/12 733 0

Давхар иргэншлийг зөвшөөрсөн хуулийг өргөн барина

 

Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, төрийн бус байгууллагуудын II чуулга уулзалт боллоо. Энэхүү уулзалтаар Хилийн чанадад суугаа иргэдийн эрх, иргэншлийн асуудал хурцаар тавигдав.

Сүүлийн 16 жилд гадаадад 4400 орчим монгол хүүхэд мэндэлжээ. Тухайн ажиллаж амьдарч буй улсынхаа хуулиар хүүхдүүд нь тэр улсынхаа иргэн болдог бол аав ээжийнхээ харьяаллыг дагаж Монгол Улсаараа овоглох эрхтэй. Гэхдээ Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй.

Иймд тус уулзалтаар дээрх асуудлыг хөндөж ярилцжээ.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хэлэхдээ "Эх орондоо ирж, очдог Монголтойгоо хэлхээ холбоотой байхын тулд Монгол иргэнээрээ үлдмээр байна гэх хүсэлтийг гадаад суугаа монголчууд ихээр тавьдаг. Монгол Улсын харьяаллын тухай хуулиар давхар харьяаллыг манайх зөвшөөрдөггүй. Гэтэл хүссэн ч, хүсээгүй ч давхар харьяалал бий болдог. Энэ асуудалтай холбоотой МУ-ын Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл бий. Удахгүй Мэргэжлийн Засгийн газар давхар иргэншлийг зохицуулсан хуулийн төсөл боловсруулж өргөн барина. Энэ асуудлыг нэг тийш нь болгоно” гэв.

Г.Эрдэнэзул

Санал болгох

Сэтгэгдэл

top