|

Сүүлийн гурван сарын хүүхдийн мөнгийг бөөнд нь олгоно

saikhnaa 2016/09/19 410 0

Сүүлийн гурван сарын хүүхдийн мөнгийг бөөнд нь олгоно

 

Хүүхэд бүрт сар бүр олгодог 20.000 төгрөгийг энэ сарын сүүлээр өнгөрсөн долоо, наймдугаар сарын мөнгийг хамт  бөөнд нь нөхөж олгохоор болсон байна. Хүүхдийн мөнгийг олгохдоо амьжиргааны түвшингээрээ 1-10 дугаар бүлэгт багтсан хүүхдүүдэд өгөх юм. Хүүхдийн мөнгө хөтөлбөрт 2016 оны эхний хагас жилийн гүйцэтгэлээр улсын хэмжээнд 1,021,000 мянган хүүхэд хамрагдаж сар бүр 20,000 мянган төгрөг аваад байсан юм. Харин эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан зургаадугаар сараас хойш олгоогүй байгаа. Улмаар төсөвт тодотгол хийж ялгавартайгаар хүүхдийн мөнгийг олгохоор болсон. Энэ дагуу амьжиргааны түвшингээр нь 1-20 хүртэл ангилалд хамруулж, 1-10 дугаар бүлэгт багтсан хүүхдүүдэд мөнгийг сар бүр олгохоор болсон. Харин 10-20 дугаар бүлэгт багтсан хүүхдүүдийн мөнгийг 2019 оноос эдийн засаг сайжирхаар бөөнд нь олгоно гэж Нийгэм хамгаалалын яамнаас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top