|

Цас хайлуулах 20 тонн давс, 35 тонн бодис нөөцөлжээ

saikhnaa 2016/10/12 708 0

Цас хайлуулах 20 тонн давс, 35 тонн бодис нөөцөлжээ

 

Өнгөрөгч тав дахь өдөр орсон цас хот тохижуулах газрын бэлтгэл бэлэн байдлыг шалгасан гэж хэлж болно. Энэ үеэр тус газар хангалтгүй байдалтай байсан хэмээн Хотын захирагчийн албанаас үзэж байна.

    Хот тохижуулах газраас өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангах ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байгаа юм байна.

    Одоогийн байдлаар хальтаргаа гулгаа үүсгэхгүй байх чиглэлд 20 тонн бодис нөөцөлсөн бол давсны тухайд аймгийн өвлийн бэлтгэл байдлыг хангахад 120 тонн давс хэрэгтэй байгаагаас 35 тонн давс Мөн 60 тонн хайргатай нөөцлөгджээ.

    Хамтын гэрээний хүрээнд нэмж Эрдэнэт үйлдвэрээс 80 тонн хайрга авахаар ажиллаж байгаа хэмээн хот тохижуулах газрын дарга Б.Оюунбаяр ярилаа. Нэмэлт шаардлагатай байгаа давс, бодис зэргийг авахад 30 орчим сая төгрөг шаардлагатай юм байна. 
http://erdenetinfo.mn/post/5752

Санал болгох

Сэтгэгдэл

top