Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөөдөр Завхан, Сэлэнгийн нутаг, Ховд, Хөвсгөлийн өмнөд, Архангайн зүүн, Говь-Алтай, Булган, Төв аймгийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, 18-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.
2016 оны 11 дүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх, баруун аймгуудын зарим газар, зүүн аймгуудын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, баруун аймгуудын нутгаар баруун хойноос, төв болон зүүн аймгуудын нутгаар өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр хүйтэрч 13-18 градус хүйтэн, говийн бүсийн нутгаар 6-11 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч 7-9 градус хүйтэн байна.