|

О.Энх-Эрдэнийн дуу Америкийн радиогоор цацагдлаа

saikhnaa 2016/12/02 1405 0

О.Энх-Эрдэнийн дуу Америкийн радиогоор цацагдлаа

 

"Авъяаслаг Монголчууд" шоу нэвтрүүлгийн авъяастнуудын тухай мэдээлэл ертөнцийн чихнээ хэдийнээ хүрсээр байна. Тус шоуны оролцогч О.Энх-Эрдэнэ  алдарт "Amarillo by Morning" хэмээх дууг маш чадварлаг дуулсан билээ.

Тэгвэл түүний ковер хийж дуулсан дууг  нэг сая сонсогчтой Америкийн "KJ97", "93.7 The Bull" зэрэг радио  өөрсдийн фэйсбүүк хуудас болон вебсайт дээрээ  нийтэлжээ.

Тэд тус бичлэгийг тавихдаа "Энэхүү бичлэгийг George Strait өөрөө хараасай!" хэмээн тавьсан байна.

 

 

"Доор нь бичигдсэн коммент бүгд О.Энх-Эрдэнийн авъяасыг биширч, амжилт хүссэн байлаа.

Сэтгэгдлүүдээс иш татвал: 

  • Бүх ноотыг нь төгс дуулжээ.
  • Гайхалтай юмаа.
  • Яг л George Strait шиг дуулсан байна.
  • Биширмээр авъяастай залуу юмаа.
  • Яг энэ залуу шиг дуулж байхыг сонсоогүй юм байна. Үнэхээр гайхалтай" гэх зэрэг сэтгэгдэл хөвөрчээ.

Сонирхуулахад, George Strait нь Америкдаа "Коунтригийн Хаан" гэж хүлээн зөвшөөрөгдсөн бүх цаг үеийн хамгийн алдарт, нөлөө бүхий уран бүтээлчдийн нэг юм. Ийн Америкийн Техас мужийн радио Монгол залуугийн авъяасыг онцоллоо.

Эх сурвалж: http://news.zindaa.mn/1w4t

Санал болгох

Сэтгэгдэл

top