|

Д.Ганпүрэв: О.Энх-Эрдэнэ, Б.Шижирбат нар дэлхийд гайхагдах Монгол авьяастан биш

saikhnaa 2016/12/12 1214 0

Д.Ганпүрэв: О.Энх-Эрдэнэ, Б.Шижирбат нар дэлхийд гайхагдах Монгол авьяастан биш

 

Алтай хамтлагийн үүсгэн байгуулагч, хөгжмийн зохиолч Д.Ганпүрэв Авъяаслаг Монголчууд шоуны ялагч "О.Энх-Эрдэнэ мөн Б.Шижирбат нарыг дэлхийд Монголыг төлөөлтөл хаа ч байсан юм" гэж хэлжээ.

Тэрбээр энэ тухай "Монголоо өмөөрмөөр байна. Эцсийн эцэст Энх-Эрдэнэ нь ч бай Шижирбат ч бай дэлхийд Монголыг төлөөлтөл хаа ч байсан юм. Тэр мөрөөдөөд байгаа зах зээл рүүгээ иймэрхүү авъяастай гараад үзэхгүй юу,  тэнд 10 жилийн хүүхдүүдээс эхлээд Авъяаслаг Монголчуудын эцсийн сонголтоор зугаагаа гаргаж байгаатай гадаад дахь Монголчууд санал нийлэх биз.

Монголын өв соёлоор зугаагаа гаргах хүмүүс дэлхийд байтугай өнөөгийн Монголд ховор байгаагаараа Алтай хамтлаг үнэ цэнэтэй байлаа, байх ч болно.

Надтай санал нийлэхгүй хүмүүс Энх-Эрдэнийн дууг дуулж, Шижирбатын тэр технологийн программыг нь аваад сарын дотор сурч амжих байх. Тог тасарвал хөгжлөө дагаад өөрсдөө бас тасрах байхдаа. Харин хөөмийлдөж, цуурдаж, хуурдаж, уртын дуугаа дуулж чадах уу? Чадахгүй тул чаддаг юмандаа сэтгэлээ өгч, түүнийгээ илүү сайн ойлгоод баярлаад байгаад чинь гээгдсэн Монголын өнчин зүрх савлаад байгаа юм.
Сайн тогтож ойлгоод гурван жилийн дараа энэ сонголтуудаа эргээд нэг харахгүй юу. Эгшиглэнт чимээ шиг л байх биз” гэжээ.

http://news.zindaa.mn/1wfx

Санал болгох

Сэтгэгдэл

top