Орон нутгийн удирдлагууд хамтын ажиллагааны хүрээнд орон сууцны хороолол барих боломжтой гэж үзэж буй таван байршлыг танилцуулсан юм. Тодруулбал, 2400 айлын орон сууц барихаар төлөвлөөд буй 7А хорооллын нийт газрын 40 гаруй хувьд нь Чех Улстай хамтран орон сууц барьж байгаа бөгөөд эхнээсээ ашиглалтад ороод байна. Үлдсэн хэсэгт нь БНСУ-ын Шихэн хоттой хамтран орон сууцны хороолол барих боломжтой. Мөн журмын хашаа буюу "Танил” техникийн зах орчмын 55х60 метр талбай, "Эрдэнэт хивс” компанийн замын эсрэг талын 5 га газар болон Цэнгэлдэх хүрээлэн орчмын тодорхой хэсэгт орон сууцны хорооллын төсөл хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж буйгаа ГХБХБГ-ын дарга Г.Цолмон илэрхийлсэн юм.