|

Дээд шүүх С.Эрдэнийг намын даргаар бүртгэж, АН-ын дүрмийг бүртгэхээс татгалзлаа

marsbold 2017/03/15 792 0

АН-ын даргын нэр болон дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хэлэлцлээ.

Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд тус намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэж, энэ талаар гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Харин Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, Ардчилсан Намын даргаар Содномзундуйн Эрдэнийг сонгосныг бүртгэлээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top