|

“Мах маркет”-ын хиамнаас гахайн үс гарч байна

tonshuul 2017/06/14 679 0

Үндэсний үйлдвэрлэгч хэмээх сүрхий том нэртэй "Мах маркет”-ыг мэдэхгүй үгүй биз. Тэгвэл алдарт "Мах маркет”-ийн үйлдвэрлэдэг чанамал хиамнаас гахайн хөлний үс гарсан нь хэрэглэгч олныг бухимдуулахад хүргээд зогсохгүй үйл ажиллагааг нь мэргэжлийн байгууллагаар шалгуулахыг хүссэн хүн цөөнгүй байна. Зураг дээр харагдаж байгаагаар бол нэлээд хэсгийн махыг үстэй нь аваад ууталчихсан бололтой. Бидэнд мэдэгдэж байгаа нь энэ болохоос биш чанах болгох, савлах гээд бүхий л дамжлаг чухам ямар орчинд явагддаг бол гэхээс хэний ч дургүй хүрч таарна. Үүгээр ч зогсохгүй "Мах маркет”-ын чанамал хиамыг харахаар ой гутмаар болно биз дээ. Тиймээс зарим хүмүүсийн мэргэжлийн байгууллагаар шалгуулна гэдэг ч зөв.

      "Мах маркет” бол хүнсний зарим бүтээгдэхүүнээрээ алдартайгаас гадна нэг хэсэг Ерөнхий сайдын ивээлд байдаг хэмээн ихэд бичигдэж байсан болохоор уншигч олон сайн санах байх. Тодотговол, 2013 онд хэрэгжүүлж эхэлсэн "Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд 87 тэрбум төгрөгийг махны нөөц бүрдүүлэхэд өгсөн, түүнээс чамгүй хувь хүртсэн хэмээн хэвлэлээр удаа дараа бичигдэж байсныг бид тод санах биз ээ. Хөтөлбөр хэрэгжиж эхлэх үеэс эхлэн "Ерөнхий сайд Н.Алтанхуяг төсвөөс өөрийнхөө "Мах маркет”-д олон тэрбум төгрөг үнэ тогтворжуулах нэрээр өглөө” гэсэн мэдээлэл нэг хэсэг л хэвлэлийн хуудаснаас салаагүй гэхээр бүр сайн санах байх.

Х.Баатар

http://www.shuurhai.mn/?p=151307

Санал болгох

Сэтгэгдэл

top