|

Гэртээ цоожлогдсон гурван хүүхэд амьд гарахын тулд бүх аргаа хэрэглэжээ

namuunaa 2015/05/12 1759 218

Хөвсгөл аймгийн төвд амьдардаг А-гийн гэр бүл уй гашууд автаж байна. Залуу гэр бүл 6, 2 настай хоёр хүүхэдтэй.

 

Тэр өдөр дүүгийнх нь хүүхэд гээд 12 орчим настай хүү ирсэн байлаа. Тэдний хоёр хүүхэд цэцэрлэгт явдаг байсан боловч цэцэрлэгийн хүүхдүүд бөөстөж байсан учраас долоо хоногын чөлөө авсан байж. Гадаа сэрүүхэн байсан учир гурван хүүхдийг гэрт нь цоожлоод гарч явжээ. Тэднийх хулгайчаас сэрэмжлээд бүх цонхоо төмөр тороор торлосон юм байна. Гэтэл гал гарч гурван хүүхэд амь гарах гэж чадах чинээгээрээ тэмцээд чадсангүй.

 

 

Дүрэлзсэн галын дунд 12 настай  хүү тэмцэж цонхыг хага цохих гэж гараа урж, цонхоор толгойгоо цухуйлгах гэж хүзүүгээ хагарсан цонхны шилэнд зүсүүлжээ. Хэрвээ цонхоо тэгж торлоогүй бол гурван хүүхэд амьд гарах боломжтой байсан байна. Арваад аврагчид ирээд цонхыг онгойлгох гэж бишгүй оролдсон гэхээр ямархуу бат бөх байсан нь тодорхой юм. Хүү бүх цонхны шилийг хагалж, угаартаж үхэхгүй тулд цонхоор толгойгоо гаргах ч тэмцсээр амьсгал хураажээ. Бас эмээрүүгээ залгасан ч хөдөө явж таарсан тул дуудлага нь тасарчээ.

Харин 6 настай охин дүүгээ тэврээд орон доогуур орж дээрээс олон хөнжилөөр хучсан байжээ. Магадгүй ингэж хучвал амь гарна, дүүгээ хамгаална гэж бодсон ч байж магадгүй юм. Дүү нь эгчийгээ тас тэвэрсэн, амьсгал хураасан байхад нь олжээ. Тэд бүгд угаартаж нас барсан байна.  

Гал ид дүрэлзэж байхад аав нь иржээ. Тэр галруу гүйхээр орж хүүхдүүдээ аврах гэж хичээсэн ч аврагчид хүчээр гаргажээ. Тэгэхгүй бол амь нас нь эрсдэх магадлалтай байсан гэнэ. Эцэг нь би цаашаа тавхан  алхсан бол хоёр хүүхдийнхээ нуугдсан орыг олчих байлаа, намайг явуулчихгүй яасан юм хэмээн халаглан, гасалж сууна. 

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын албаныхан хичнээн хичээсэн боловч техник хэрэгсэл муутайгаасаа болоод бараг гараараа шахуу галыг унтраажээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top