|

Өсвөр насны хоёр охин 9 давхраас үсэрч амиа хорлохыг завджээ

saikhnaa 2017/08/16 2136 0

Өнөөдөр буюу 8-р сарын 16-нд 13 цагийн орчимд өсвөр насны хоёр охин Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-18-р байрны дээврээс үсэрч амиа хорлохыг завдсан хэрэг гарлаа. Энэ нь 9 давхар орон сууц юм. Тухайн газарт байсан гэрчүүдийн ярьснаар дээрх хоёр охин нь Баян-Өндөр цогцолбор сургуулийн сурагчид аж. Хэргийн газарт Цагдаа, Онцгой байдлын газар, түргэн тусламжийн баг ажиллаж байх үед охид дээврээс үсэрсэн гэнэ.
Дээрх хоёр охин амиа алдаагүй бөгөөд биеийн байдал нь ямар байгаа талаар тодорхой мэдээлэл алга байна. Энэ талаар БОЭТ-ийн эрх бүхий албан тушаалтнаас тодруулахад "Одоогоор охидын амь насыг аврахаар эрчимт эмчилгээнд оруулж байна” гэлээ. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Fact.mn

 

Санал болгох

Сэтгэгдэл

top