|

Орхонд усан бассейнтай сурууль нээгдлээ

saikhnaa 2017/10/06 558 0

Орхонд усан бассейнтай сурууль нээгдлээ

Орхон аймгийн Эрдэнэ багт 640 хүүхдийн багтаамжтай сургууль  нээлтээ хийлээ. Энэ нь улсын хэмжээнд байгаа олон улсын стандартад нийцсэн жишиг гурван сургуулийн нэг юм.

 

Тус сургуулийн барилгыг барихад улсын төсвөөс 4.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд гүйцэтгэгчээр нь "Тэнгэрийн тэмдэг” компани ажилласан байна.

 

Уг сургуульд 21 бүлэг 610 хүүхэд нэг ээлжээр хичээллэнэ. Барилга зургаан настнуудад зориулсан хичээлийн танхим, унтах, амрах, тоглох өрөөтэй. Хичээлийн 16 танхим, зургаан кабинет, спорт, урлагийн зал, усан бассейнтай гэнэ.

 

Тус сургуулийн барилгын ажил 2014 эхэлсэн боловч хөрөнгө оруулалт зогссон шалтгаанаар ажил нь саатаад байсан.  Харин барилгын дулаан, цэвэр усны асуудлыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэжээ.

 

Р.Дулам

Санал болгох

Сэтгэгдэл

top