Их Британи, Австралийн хувь нийлүүлсэн уул уурхайн Рио-Тинто компанийн одоогийн болон өмнөх удирдлагууд хамтран залилангийн хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал үүсчээ. Рио-Тинтогийн экс удирдлагууд Африкийн нүүрсний зах зээлээс олох гэнэтийн өсөлтөөс үүдсэн ашгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэж АНУ-ын хууль сахиулагчид мэдээлж байна.
Тухайлбал, 2011 онд Мозамбик улсад 3.7 тэрбум ам.доллараар үнэлэгдэх ордыг ердөө 50 сая ам.доллараар худалдан авч байсан аж. Уул уурхайн салбарт танигдсан Рио-Тинто компани уг асуудлаар яаралтай хуралдаж, үнэн зөв мэдээлэл хүргэнэ гэжээ. Түүнчлэн Африкийн нүүрсний зах зээл дэх ил тод байдлын дүрмийг зөрчиж, ердөө 27 сая фунт стерлингийн татвар төлсөн нь гэнэтийн ашгаас олсон бусад орлогыг хувьдаа шамшигдуулсан хардлага төрүүлж буй гэнэ. Тиймээс АНУ-ын Санхүүгийн зохицуулах байгууллагаас хэсэгчилсэн мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлжээ.
АНУ-ын хуулийнхны үзэж буйгаар Рио-Тинто Мозамбик улсад хөрөнгө оруулахдаа тус компанийн гүйцэтгэх захирал Томас Албанес, санхүүгийн хорооны өмнөх захирал Гэй Эллиот нар нягтлах бодох бүртгэлийн стандартыг зөрчсөний сацуу компанийн бодлого, уул уурхайн дүрмийг уландаа гишгэснээс болж Рио-Тинтогийн татварын тайлан эргэлзээтэй болсон гэнэ.
Т.Бат