|

ДӨЧ ДЭХ ТҮРҮҮГЭЭ АВСАН ИХ АВАРГА ХАКҮХО М.ДАВААЖАРГАЛ ТОКИОГИЙН ОЛИМП ХҮРТЭЛ БАРИЛДАНА

tonshuul 2017/11/27 807 0
 
 ДӨЧ ДЭХ ТҮРҮҮГЭЭ АВСАН ИХ АВАРГА ХАКҮХО М.ДАВААЖАРГАЛ ТОКИОГИЙН ОЛИМП ХҮРТЭЛ БАРИЛДАНА

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башё буюу 11 дүгээр сарын 15 дахь өдрийнхамгийн сүүлийн барилдаанд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, озэки Гойэдотой хүч үзэн барилдаж давснаар 14 дэх даваагаа авч башёг итгэл төгс тэргүүллээ.

Японы Кюүшюү арлын Фүкүока хотноо болсон Кюүшюү башё буюу 2017 оны хамгийн сүүлийн башёд Их аварга Хакүхо М.Даваажаргал ийнхүү 14 даваа, нэг унаатай өрсөлдөгчдөөсөө гурван давааны илүүтэй хол тасархай түрүүлж, хосгүй дээд амжилт болох 40 дэх түрүү болон Японы эзэн хааны цомыг 40 удаа хүртсэн бөхөөр тодров.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, сумо бөхийн Их аварга Мөнхбатын Даваажаргал, Эзэн хааны цом хүртсэний дараа сурвалжлагчийн асуултад хариулахдаа, Би 2020 оны Токиогийн зуны олимпийн наадам хүртэл барилдана гэдгээ онцлоод, мөн энэ хугацаанд дээд зиндаа буюу Макүүчид 1000 даваа авах зорилт байгаа гэлээ. Хакүхо аварга өнөөдрийн байдлаар Макүүчид 970  дахь даваагаа аваад байгаа юм.

Кюүшюү башёд 13 дахь өдөр хүртэл хоёр даваатай байсан Окиноүми, Хокүтофүжи нар башёг 11 даваа, дөрвөн унаатай өндөрлүүлэв. Харин манай бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил 11-4, Ичиножёо А.Ичинноров 10-5, Араваши Э.Дөлгөөн 8-7, Чиёошома Г.Мөнхсайхан 7-8 гэсэн даваа, унаатай башёг дуусгалаа. 

 

Д.Өлзий

МОНЦАМЭ



Санал болгох

Сэтгэгдэл

top