|

Хятад улс санаатайгаар худалдааны дайн үүсгэхгүй

tonshuul 2018/03/12 724 0
 

Хятад улс санаатайгаар худалдааны дайн үүсгэхгүй

 

Сүүлийн үед,  Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны харилцаанд саад бэрхшээл тулгарсаар байна. Хятад, Америк худалдааны дайн үүсэх эсэх талаар дэлхий нийт анхаарал  хандуулж байна. Үүнд холбогдуулан 11-д Бээжин хотноо Хятадын Худалдааны яамны  сайд Жүншань: Хятад улс худалдааны дайн хийхийг хүсэхгүй, санаатайгаар  худалдааны дайн үүсгэхгүй. Гэвч аливаа өрсөлдөөн сорилттой тулахад бэлэн байна.  Хятад, Америкийн бүх талын эдийн засгийн яриа хэлэлцээ тасалдаагүй хэмээн  онцолжээ. 


Ойрын 40 жилийн турш, Хятад, Америкийн худалдааны  цар хэмжээ 232 дахин нэмэгдэж, хоёр орны хоёр талт хөрөнгө оруулалтын хэмжээ 230  гаруй тэрбум ам.доллар хүрсэн байна. Энэ нь хоёр орны эдийн засгийн харилцан  нөхөвөрлөх чанар улам уялдаатай, хамтын ажиллагааны нөөц хүчин асар их байгааг  харуулж байна гэж Жүншань үзэж байна.


Худалдааны тэнцвэрийн асуудлаар Жүншань: Хятад, Америкт  статистикийн талаар зарим ялгаа зөрөө бий. Өнгөрсөн онд хоёр орны статистикийн  ажлын хэсгийн тооцоолсны үр дүнд, хоёр орны худалдааны зөрөөг Америк 20 орчим  хувь өндрөөр төсөөлсөн гэжээ.


 Ренчинсоо 

ХОУР


Санал болгох

Сэтгэгдэл

top