|

Монголын Их аваргууд Аки башёг 9 даваатай тэргүүлж явна

nomun 2018/09/19 503 0

Японы мэргэжлийн сумо бөхийн 9 дүгээр сарын Аки башёгийн 10 дахь өдрийн байдлаар Их аварга Хакүхо, Какүрюү нар 9 даваатай башёг тэргүүлж явна.

Монголын хоёр Их аваргын араас Озэки Такаясү, Гойэдо, маэгашира Рюүдэн нар 8 даваа, нэг унаатайгаар нэхэж яваа бол 72 дахь Их аварга Кисэносато 9 дэх өдөр озэки Точиношинтой барилдан давснаар 7 даваатай болов. Тэрбээр 8 давж 50 хувийн амжилтаа үзүүлэх нь хамгийн эхний зорилт бол Озэки Точиношин 5 даваа, 4 унаатай байгаа нь сүүлийн өдрүүдэд 3 давах зайлшгүй шардлагатай болж байна.


Харин Озэки цолны сураг гараад байсан сэкивакэ Митакеүми сүүлийн өдрүүдэд 3 унаснаар байдал эвгүйтэв. Өнөөдөр тэр Какүрюү аваргатай барилдана. Сэкиваке Ичиножёо А.Ичинноров Икиойгоор 3 даваагаа авсан бол Комүсүби Тамаваши Б.Мөнх-Оргил 8 унаатай болсноор цолоо алдах магадлалтай болов. Харин Маэгашира цолтой Такаинова А.Баасандорж өнөөдөр Кёкүтайсэйг даван 7 даваатай болсон бол Чиёошима Г.Мөнхсайхан 5 дахь даваагаа Айояамагаар авлаа.

 

Монголын Их аваргууд Аки башёг 9 даваатай тэргүүлж явна

 


 

Санал болгох

Сэтгэгдэл

top