|

Өвөрмонголын шилийн голд гахайн ханиад дэгджээ

nomun 2018/09/20 547 0

БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Шилийн гол аймагт гахайн ханиад дэгдээд байна. БНХАУ-ын Хөдөө аж ахуйн яамны мэдээллээр одоогийн байдлаар есөн гахай үхэж, 14 гахайд өвчний шинж тэмдэг илрээд байгаа аж. Тус улсын зүгээс Өвөрмонголоос амьд гахай тээвэрлэх, гахайн махны төрлийн боловсруулаагүй бүтээгдэхүүнийг нийслэл болон бусад хот руу гаргахыг бүрэн хориглосон байна. 

БНХАУ-д өнгөрсөн наймдугаар сарын эхээр анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш зургаан мужийн 18 ферм-д ижил төрлийн шинж тэмдэг илрээд байгаа нь энэ юм байна. Үүнтэй холбоотойгоор БНХАУ-д гахайн махны үнэ ойрын гурван жилд байгаагүйгээр өссөн тухай Ройтерс агентлаг мэдээлжээ.

Олон улсын хүнс, хөдөө аж ахуйн байгууллага БНХАУ-ын Засгийн газартай холбогдон яаралтай арга хэмжээ авах, гахайн мах болон мал аж ахуйн бүтээгдэхүүний эрүүл ахуйн шаардлагыг олон улсын жишигт нийцүүлэх талаар санал солилцсон байна.

 

Өвөрмонголын шилийн голд гахайн ханиад дэгджээ

 


 

Санал болгох

Сэтгэгдэл

top