|

Баку 2018: Өнөөдөр манай гурван жүдоч зодоглоно

nomun 2018/09/21 622 0

 

 

Баку 2018: Өнөөдөр манай гурван жүдоч зодоглоно

 

2018 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Азербайжаны нийслэл Баку хотын "National Gymnastics Arena”-д энэ сарын 20-27-нд зохион байгуулагдана.
Тэмцээний хоёрдахь өдөр буюу өнөөдөр ДАШТ-ий 52 кг--ын жинд эх орноо төлөөлж Бишрэлтийн Хорлоодой /Залуучуудын ДАШТ-ий 5-р байрт, ХХЕГ-ын "Хилчин” спорт хороо/, Ганболдын Ганцэцэг / ХХЕГ-ын "Хилчин” спорт хороо/ нар өрсөлдөнө.

 

ОУХМ Ганболдын Ганцэцэг анх удаагаа дэлхийн дэвжээнд зодоглохоор болоод байна. Г.Ганцэцэг эхний тойрогт хийлж, удаах тойрогт Австралийн Т.Естонтой барилдахаар учраа таарчээ. Түүнийг ялбал Бразил-Унгарын аль нэгтэй нь барилдах юм байна. "В" хэсэгт Японы Абе Үта хэсэг тэргүүлж барилдаж байгаа.

D" хэсэгт Б.Хорлоодой багтсан бөгөөд эхний тойрогт гоц мөргөж Узбекстаны Г.Зияеватай барилдана. Мөн Азербайжаны нэрийн өмнөөс барилдах П.Буянхишиг энэ хэсэгт багтаж Их Британы GILES, Chelsie-тэй барилдана. Түүнийг ялбал Бельгийн Ч.ван Сниктэй барилдах аж.

 

Хилийн цэргийн шилдэг охидууд минь Бакугийн дэвжээнд гялалзтал барилдаарай

 


 
 

Санал болгох

Сэтгэгдэл

top