|

"Насан туршийн боловсролын төв"-ийн багш нар бүсчилсэн сургалтад хамрагдав

nomun 2018/09/21 709 0

"Насан туршийн боловсролын төв"-ийн багш нар бүсчилсэн сургалтад хамрагдав

Говь-Алтай, Ховд аймгийн "Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөрийн сургалтыг холимог бүлгээр зохион байгуулах арга зүй" бүсчилсэн сургалт 18-19-нд  Говь-Алтай аймгийн төв Алтай хотноо болов.

Сургалтыг НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Насан туршийн боловсролын үндэсний төвөөс зохион байгуулсан бөгөөд сургалтад хоёр аймгийн Насан туршийн боловсролын төвийн 60 гаруй ажилтан, багш нар хамрагдлаа. 

Хоёр хоногийн турш "Албан бус сургалтын арга зүй”, "Насанд хүрэгчдэд зориулсан сургалтын хэрэглэгдэхүүн”, "Насан туршийн боловсролын хууль эрхзүй” сэвдийн хүрээнд онолын болон практик байдлаар явагдсанаараа онцлог болжээ. Дээрх сургалт Говь-Алтай аймагт 2016, 2017 онд явагдаж байсан бөгөөд энэ удаа гуравдахь удаа болж буй нь  энэ аж.

Санал болгох

Сэтгэгдэл

top