|

Ким Кардашьяныг Ерөнхийлөгчид “дэвшүүлэв”

namuunaa 2015/06/23 679 0

 

АНУ-ын Ерөнхийлөгчийн суудалд суухын төлөө тун сонирхолтой өрсөлдөөн өрнөх нь тодорхой болсон билээ. Өнгөрсөн долоо хоногт тус улсын төрийн тэргүүн болох хүсэлтэй байгаагаа нэрт бизнесмэн Дональд Трамп илэрхийлсэн. Гэхдээ түүний боломж тун бага. Мань хүн нийт сонгогчдын ердөө хоёр орчим хувийнх нь саналыг авч мэдэхээр байгаа. Трамп цагаачдын эсрэг баримтлах бодлогыг чангатгана гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ ирэх жилийг хүртэл нөхцөл байдал яаж ч өөрчлөгдөж мэдэх юм. Дональд сонгуульд өрсөлдөх болсон нь америкчуудын гайхшралыг, бачуурлыг зэрэг хүргэсэн нь нууц биш. 

Жишээ нь, 57 настай дуучин Рассел Симмонс өөрийн твиттер хуудсанд реалити шоуны од Ким Кардашьян нэрээ дэвшүүлсэн бол илүү олон санал авах байх хэмээн бичжээ. 
 "Ширүүн дориун зантай хуучинсаг хүнийг сонгосноос урин тачаангуй хүүхнийг сонгосон нь дээр болов уу. Энэ талаар яриад байх ч юм алга” хэмээн тэрбээр твиттерт бичсэн аж. 

 Эх сурвалж www.wikimon.mn



Санал болгох

Сэтгэгдэл

top