|

Э.Бөхтулга: Би намынхаа эсрэг ажиллаж байсан удаагүй

Altaa 2018/11/20 975 0
Like
Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргаар ажиллаж байсан эдүгээ сумынхаа Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Ардчилсан намын бүлгийн гишүүн цөөнхийн дуу хоолой болон ажиллаж амьдарч буй нутгийн иргэн Э.Бөхтулгатай цөөн хором хөөрөлдлөө.
Өнөөдрийн зарим нэгэн мэдээлэлтэй холбоотойгоор тодруулъя. МАН-тай хуйвалдаж журмын нөхөр тэргүүлэгч Э.Мөнхнасанг чөлөөлж өөрөө тэргүүлэгчээр сонгогдсон нь намаас хөөгдөх болзлоо хангалаа гэх мэдээлэл байна?  
-Эрдэнэт инфо сайтад тавигдсан мэдээлэл ор үндэсгүй мэдээлэл. Өнгөрсөн 7 хоногт Жаргалант сумын ИТХ-ын хуралдаан болсон. Сумын АН-ын бүлгээс сумын ИТХ-д тэргүүлэгчээр сонгогдсон Б.Эрдэнэбаяр тэргүүлэгчийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор АН-ын бүлэгт тавьсан. Уг хүсэлттэй холбоотойгоор АН-ын бүлэг завсарлага авч хэлэлцсэн. Асуудлыг хэлэлцэх явцад тэргүүлэгч Э.Мөнхнасантай холбоотой хэд хэдэн зарчмын асуудал яригдаж ,АН-ын бүлгийн шийдвэр гарсан. Улмаар Тэргүүлэгч Б.Эрдэнэбаяр Э.Мөнхнасан нарыг СИТХ-н тэргүүлэгчээс чөлөөлөх, миний бие Бөхтулга, төлөөлөгч Т.Батдоржийг тэргүүлэгчдэд нэр дэвшүүлэх асуудлыг ИТХ-ын хуралдаанд санал оруулсан.Товчхон ярихад ийм л явдал болсон. Ямарваа нэгэн сумын болон иргэдийн эрх ашигтай холбоотой асуудлуудад цөөнхийн дуу хоолой үргэлж байх ёстой. МАН-тай үгсэн хуйвалдсан зүйл байхгүй ээ.
Ер нь одоогоос жилийн өмнө АН-аас өөрийг тань явуулах гэж байгаа гэсэн мэдээлэл бас гарч байсан .Эрдэнэтийн төв намаас Жаргалант руугаа чулуу шидэж байна гэх мэтчилэн, одоо тэр асуудал үргэлжлээд яваад байгаа  юм биш үү?
-Энэ оны 6 сард Жаргалант сумын АН-ын даргыг чөлөөлөх, томилох тухай асуудал болсон. Орхон аймгийн АН-ын даргын тушаал гарч Жаргалант сумын Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчийг томилсон. Уг тушаал нь 2017 онд батлагдсан АН-ын үндсэн дүрмэнд нийцээгүй гарсан учраас Жаргалант сумын Ардчилсан намын хорооны болон гишүүд мөн миний бие байр сууриа илэрхийлсэн байдаг. Энэ асуудал уг мэдээлэлтэй холбоотой байж магадгүй юм.
Яг хэдэн онд Ардчилсан намд гишүүнээр элссэн бэ? Жаргалант сумын засаг даргаар ажиллахаас өмнө ямар ажил эрхэлж байсан бэ? Иргэдтэйгээ хэр ойрхон байв.
Би 2002-2006 он хүртэл Улаанбаатар хот ХААИС-ийн эдийн засгийн сургуулийг эдийн засагч менежмент мэргэжлээр дүүргэсэн.  Дээд боловсролтой. Ажлын туршлага төрийн албанд тасралтгүй 9 жил ажилласан.
2002 онд Ардчилсан намд элсэн орсон. Өнгөрсөн хугацаанд 2008, 2012, 2016 онуудад орон нутгийн сонгуульд сумын ИТХ-ын төлөөлөгчөөр 3 удаа сонгогдсон. Ажилласан байдал гэвэл багийн зохион байгуулагчаар ажлын гараагаа эхлээд багийн Засаг дарга, сумын орлогч дарга, сумын Засаг дарга хүртэл албан тушаал хашсан. Төлөөлөгчөөр сонгогдсон хугацаанд сум орон нутгийн иргэдэд өгөөжтэй, хүртээмжтэй ажлуудыг дэмжиж, өгөөжгүй хүртээмжгүй асуудалд эсрэг байр суурьтай байсаар ирсэн. Энэ нь иргэдтэйгээ хэр ойрхон ажилсанг минь илэрхийлэх байх тийм ч учраас сумын иргэд минь намайг 3 удаа сумын төлөөлөгчөөрөө сонгосон юм болов уу.
Улстөрийн өнөөгийн нөхцөл байдлыг залуу хүний нүдээр яаж хүлээж авч харж байна вэ?
-УИХ-ын гишүүд Ард иргэдээсээ уучлалт гуйж, Ард иргэдийн өмнө хариуцлага хүлээх ёстой. Дараа дараагийн улс төрчид болон залуу үеийнхэнд үлгэр дуурайлал болох ёстой л гэж харж байна.
– Үгүй . Жаргалант сумын ИТХ-ын дэх хуралдаан 2018 оны 11 сарын 13 нд хуралдаж 7 асуудал хэлэлцэхээр товлогдож 3 асуудал хэлэлцэгдээд 4 асуудал буцсан. Баян-өндөр сум, Жаргалант сумын Дундын суурьшлын бүс байгуулах малтай хороолол шинээр үүсгэн байгуулах гэсэн асуудал орж ирсэн. Баян-өндөр сумын хувьд газар нутгийн асуудал байгаа юу гэвэл байгаа гэхдээ нэг хэсэг иргэдийн эрх ашгийн төлөө бусад иргэдийн эрх ашгийг хөндөж болохгүй. Уг асуудалтай холбоотойгоор Ардчилсан намын бүлэг эсрэг байр суурьтай байсан. Ардчилсан намын төлөөлөгчдийн зүгээс шүүмжлэлтэй хандсан. Эдийн засгийн тооцоололгүй судалгаа, шинжилгээ хийгээгүй. Сумын иргэдээс санал асуулга аваагүй гэх мэтээр асуудлууд яригдсан. Үүнийг дэмжсэн мэтээр бичсэн байсан. Мөн 3-т, 4-т, 5-т хэлэлцэгдэх асуудлуудыг буцаасан. Ер нь сумын ИТХ-ын ажлын алба мөн ЗДТГ-ын аппарат удаа дараа хуралд хэлэлцэхээр оруулж ирсэн асуудлуудын материал дутуу, эмх цэгцгүй, хэлэлцэх асуудалтай холбогдолтой материал ч байхгүй үе байдаг гээд бод  доо. Мөн маргааш хурлын хуралдаантай байхад хэлэлцэх асуудалтай холбогдолтой тайлан материалуудаа аваагүй байх үе олон. 2016 оноос хойх олон ч удаа алдаа дутагдлаа засахыг шаардсаар ирсэн ч ЗДТГ бахь байдгаараа л байна. Иймд шүүмжлэлтэй хандсан уу гэвэл хандсан, хариуцлагын асуудал хүртэл яригдсан. Энэ алдаа дутагдлаа арилгах талаар л шаардсан. Мөн Жаргалант сумын ЗДТГ-т Төрийн албаны залгамж чанар, мэргэшсэн байх зарчим алдагдсан нь үнэн. Энэ нь албан хэрэг хөтлөлт, бичиг баримтны эмх цэгц стандарт бусад алдаа завхралуудаас нь харагдаж байгаа .
 – Ярилцсанд баярлалаа

Санал болгох

Сэтгэгдэл

top